Монгол улсыг гутааж байгаа орчуулагчийг хэн томилов
ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орос хэлний орчуулагчийн тухай оросын хэвлэлүүд гайхан бичиж байна. http://asiarussia.ru хэвлэлд Ерөнхийлөгч Х.Баттулгын ярьж байгаа болон орчуулагчийн нь үг бүхий дүрс бичлэг оруулсны доор уншигчид сэтгэгдлээ бичсэн нь бүр ичмээр.
“Монгол жолооч” гэсэн нэгэн “Ямар орчуулагч гэж ийм байна аа. Энэ арга хэмжээнд тун муу бэлтгэжээ” гэсэн бол “MongoLOVEd2” гэгч нэгэн “Ийм арга хэмжээнд орчуулагчаа яасан муу бэлтгээ вэ. Орчуулагчдаа текстээ яагаад эрт өгөөгүй юм. Адуунд ухаан заана гэгч л энэ гэсэн байна.
Юрий Тюрбеев гэсэн нэгэн “Монгол улсыг гутааж байгаа энэ орчуулагчийг хөөвөл таарна” гэжээ.
Ийн оросууд “Орчуулагч нь ёстой аймшитг. Монголын төлөөлөгчид юу ярьж байгааг хэн ч юу ч ойлгосонгүй” хэмээн бичиж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны яам Төрийн тэргүүнийхээ анхны гадаад айлчлалд яаж бэлтгэхээрээ, ямар орчуулагчийг хаанаас олж томилохоороо ийм байдалд хүрдэг байна аа.
Дээрх бичлэгүүдээс харахад хэн ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн орчуулагч гэхгүй, нэрээр нь хэлэхгүй. Дэлхийн 50 гаруй орны төлөөлөгчид цугласан, бүс нутгийн орнуудын төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар цугларсан энэ том арга хэмжээнд оролцогсод “Монгол Улс. Монгол Улсын төрийн тэргүүн” л гэж харж, ярьж байгаа.
Хэдийнээс цус ойртсон хэмээн амраг садан, ах дүү нараа цуглуулдаг хэмээн шүүмжлүүлсээр ирсэн Гадаад харилцааны яам энэ дутагдлаа засаагүй хэвээр байсаар байгаа нь эндээс харагдлаа.
Эх сурвалж: www.assa.mn
URL: