Монгол, Оросын ерөнхийлөгч нарыг Японд ирж жүдо барилдаж үзүүлэхийг Шинзо Абэ санал болгов
Өнөөдөр ОХУ-ын Владивосток хотноо Дорнын Эдийн Засгийн гурав дахь удаагийн чуулганы өргөтгөсөн хуралдаан болж байна.
Хуралдаанд ОХУ, Монгол, Япон, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд оролцож байгаа юм. Хуралдааны үеэр Японы ерөнхий сайд Шинзо Абэ үг хэлэхийнхээ өмнө Жүдо Бөхийн холбоондоо хандаж, Орос, Монголын ерөнхийлөгч нарыг урьж, үзүүлэх барилдаан зохион байгуулахыг санал болгосон байна.
Тэрээр хоёр ерөнхийлөгч хоёул жүдогийн хар бүстэйг сануулаад хуралдааны танхимд сууж байгаа Японы Жүдо бөхийн Холбооны дэд ерөнхийлөгч Ясухиро Ямашитад хандаж, дээрх саналыг тавьжээ.
Ямашита нь 1984 оны Олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга хүн юм.
Абэ Ямашитад хандан “Тиймээс та ерөнхийлөгч нарын оролцсон үзүүлэх барилдааныг Японд зохион байгуулж чадах уу? Сонирхолтой арга хэмжээ болох биш үү?” хэмээн хошигножээ.
Харин түүнээс өөрөө барилдах эсэхийг хөтлөгч асуухад Абэ “Надад хар бүс байхгүй, бас бэртэж гэмтэхээс болгоомжилж байна. Тиймээс би дэвжээний хажууд энэхүү гайхалтай барилдааныг үзэж суух нь дээр байх” гэж бултсан байна.
Эх сурвалж: Rbc.Ru
URL: