Хэлмэгдэгсдийн дурсгалыг 22 дахь удаагаа хүндэтгэнэ
Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд өнөө жил 22 дахь удаагаа тэмдэглэнэ.
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 12:00 цагаас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Хамбын овоон дахь хэлмэгдсэн лам нарт зориулсан их суваргад хүндэтгэл үзүүлнэ. Мөн Улсын драмын эрдмийн театр болон Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид улс төрийн хэлмэгдүүллийн тухай жүжиг, уран бүтээлээс хэсэгчлэн тавьж, ард иргэдэд сонирхуулах арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагаатгах ажлыг удиран зохион байгуулах улсын комисс хамтран зохион байгуулна. Тухайн өдөр “Хэлмэгдэгсдийн хөшөө”, Сонгинохайрхан ууланд байрлах хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөх юм.
URL: