Монгол Улсын төрийн тэргүүний анхны айлчлалыг “бантан” болгосон орчуулга

1504754928_slidepic003ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа Дорнын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байгаа. Гэвч манай ерөнхийлөгчийн орос хэлний орчуулагчийн тухай оросын хэвлэлүүд гайхан, шүүмжлэн бичиж байна. Оросын зарим хэвлэлд ”Монгол улсыг гутааж байгаа энэ орчуулагчийг хөөвөл таарна” гэж бичих болжээ.
Үнэндээ орчуулга тун хангалтгүй байгааг Оросууд битгий хэл Монголчууд ч гадарлаж бас шүүмжлээд эхэллээ. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Орос дахь Элчин сайдын яам Монгол Улсын Төрийн тэргүүнийхээ анхны албан ёсны айлчлалд тун хангалтгүй бэлтгэжээ гэж харагдаж байна. Орос хэлтэй хүн манайд маш их бий. Орос сурч байгаа оюутнууд ч энэ зэргийн орчуулгыг хийгээд явчих боломжтой байх. Гол нь төрийнхөө тэргүүний анхны айлчлалд ач холбогдол өгөөгүй салбар яам л энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой юм.

Уг нь олон улсын ямар ч хурал чуулганд оролцож буй төлөөлөгчийн хэлэх үгийг урдаар орчуулагчид өгч, бэлтгэдэг байлтай. Гэтэл тухайн орчуулагч Ерөнхийлөгч Х.Баттулгын яриаг шууд орчуулах гэж оролдоод Монгол Улсын нэр хүндийг унагах нь тэр. Дэлхийн 50 гаруй орны төлөөлөгчид Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа. Тэд орчуулагчийг, эсвэл ерөнхийлөгчийг буруутгахгүй. Тэд Монголыг, Монгол улсын боловсролын түвшинг л буруутгах болно. Тиймээс Гадаад явдлын яам энэ алдаагаа нэн яаралтай засч, чадваргүй орчуулагчдаа чөлөөлнө гэдэгт итгэж байна.


URL:

Нэр: багш Огноо: 7 September 2017

энэ ч арай хэтэрчээ. яасан ичдэггүй, юм боддоггүй тэнэг вэ?

Нэр: МОНГОЛЧУУД Огноо: 8 September 2017

Ядаж байхад бас ээрүүг нь яанаа. хахахаха

Нэр: Anonymous Огноо: 8 September 2017

Энэ орчуулга хийсэн хүн сайн орос хэлтэй бололтой юм. Гэхдээ орчуулагч биш, эсвэл орчуулагч болох болоогүй, бэлтгэгдээгүй юм байна. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг орос хэлээр хүргэж чадсангүй, тун харамсалтай. Энэ залууг орчуулга хийлгэхээр шийдсэн албан тушаалтан, хэлэх үгийг сонсогчдод төгс хүргэх зорилгоор бэлтгэх үүрэгтэй албан тушаалтан аль аль нь л алдаж дээ. Гадаад айлчлалын албан ёсны яриа, хэлэлцээг урьдчилан очих улс, уулзах хүмүүсийн хэл дээр бэлтгээд авч явдаг уламжлал манайд алга болж дээ, янз нь. Харамсалтай

Нэр: Онигоо Огноо: 11 September 2017

Синхронныи буюу шууд орчуулаад явдаг чадвртай орчуулагч нар зөндөө шүү дээ.Гадаад явдлын яамны <>, орос сургууль төгссөн гэдгээр нь шахсан орчуулагч бололтой. Улсын тэргүүнийг, Улсаа булай болголоо доо. Бүх орчуулагч нараа шалгаж, шинээр томилмоор юм.

Нэр: iooo Огноо: 12 September 2017

zuunii shivshig

Сэтгэгдэл бичих