Трампын гэр бүл нэг сая доллар хандивлажээ

xw_1445117АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, түүний гэргий Мелани Трамп нар “Харви” хар шуурганы хохирлыг барагдуулах үйлсэд нэг сая доллар хувиасаа бэлэглэсэн байна. Энэ тухай хэвлэл мэдээллийн эх сурвалжууд дээр нийтлэгджээ.

 

Дональд Трамп, Мелани Трамп нар “Харви” хар шуурганы хор хохирлыг барагдуулах ажилд нэг сая доллар хандивласан тухай уг баримтуудад дурдаад, энэхүү хандивын мөнгийг захирч зарцуулахаар 12 байгууллага тодорхойлогдсон гэжээ.

 

Хандивын мөнгөний ихээхэн хэсэг буюу 300 мянган доллар Армийн аврах анги болон Улаан загалмайн нийгэмлэгт хуваарилагдсан байна.

 

Дашрамд дурдахад, “Харви” хар шуурга өнгөрөгч наймдугаар сарын 26-нд шилжих шөнө америкийн Техас мужийг нөмрөн, 70 гаруй хүн амь эрсэдсэн билээ. Түүний хор уршиг сүүлийн 12 жилд АНУ-д хамгийн томд тооцогдоод байна. 2005 онд АНУ-ыг дайрсан “Катрина” хар шуурга Луизиана муж дахь Шинэ Орлеаны нутаг дэвсгэрийг бараг бүхэлд нь живүүлээд амжсан юм.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих