Манай улсын хоёр иргэн хар тамхины хэргээр шалгагдаж эхлэв
Манай улсын хоёр иргэн БНХАУ-д хар тамхины хэргээр шалгагдаж эхэлжээ.
Залуус тус улсын Бээжин, Гуанжоу хотоор аялж явахдаа эл хэрэгт холбогдсон бололтой. Тодруулбал, тэд “Брэндийн бараа борлуулж өгөөч” гэсэн хүсэлтийн дагуу нэгэн цүнхтэй хувцсыг тус улсын иргэнээс авчээ. Гэтэл уг цүнхнээс нь хар тамхи илэрсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тус улсад саатуулагдсан тэдний нэг нь гадаадад суралцдаг оюутан, нөгөө нь Тайланд, Макао зэрэг улсаас брэндийн бараа зөөвөрлөн Хонконг, Гуанжоу хүргэдэг байжээ.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодруулахад, “Энэ талаар албан ёсны мэдээлэл удахгүй өгнө. Одоогоор энэ талаар нарийвчлан хэлэх боломжгүй” гэв. Ямартаа ч тэрбээр БНХАУ-д манай улсын хоёр иргэн хар тамхины хэргээр саатуулагдсан гэх мэдээллийг үгүйсгэсэнгүй.
М.Өгөөмөр
URL: