“Дэлгэрэх” хотхоны барилгаас хүн унаж, нас баржээ
Өчигдөр 20.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “ЮП” ХХК-ийн захиалгаар “Их мөрөн цамхаг” ХХК-ийн барьж буй “Дэлгэрэх” хотхоны барилга дээр осол гарчээ. Ослын улмаас БНАСАУ-ын иргэн Пак Сон Ил /27 настай эрэгтэй/ нас барсан байна. Тэрээр зургаадугаар давхрын тагтан дээр хэв хашмалын тулаас хийж байгаад унаж нас баржээ.
Ослын газар Нийслэлийн Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын байгууллага шуурхай ажиллаж холбогдох арга хэмжээг авчээ. Одоогоор шалгалт үргэлжилж байна.
В.Бат
URL: