“Хөөрхөн” Ж.Цолмон шатаж үхэж магадгүй

Улс төрийн хүрээндээ бүү хэл, орон даяар л эрүүл мэндийн салбарынхаа дэд сайдын хөөрхөнийг гайхдаг.


Хүнхэр нүд, цагаахан царайтай тэрээр өөрөө ч өөрийгөө сайхан бүсгүй гэж боддог болохоор хобби нь зураг авахуулах. Гэхдээ ихэвчлэн нохойгоо тэвэрч, эсвэл унтлаганы хувцас, гэрийн шаахайтайгаа гэнэхнээр  авахуулах дуртай.

Дипломат гэр бүлд төрж элбэг хангалуун өссөн түүнийг болоод хоёр эрэгтэй дүүг нь “Хангалуун өссөн ч хадуураагүй миний хүүхдүүд” хэмээн эмээ нь хэлж байсан удаатай гэдэг. Хадуураагүй өссөн дэд сайд тэгвэл номонд нугасгүй дуртай гэнэ. Ямар сайндаа л “Намайг ном уншиж байхад гал гарвал би номтойгоо хамт шатах байх” гэхэв дээ.

Гал усны зовлон хатуу л гэдэг, хэлж ирэх биш хийсээд л ирнэ. Болгоммжтой байж, мэдрэлтэйхэн шиг номоо уншихгүй бол Ж.Цолмон сайд шатаж үхээд улс төр хөөрхөнгүй болох аюул байгаа юм байна шүү.

Ч.Ганзориг


URL:

Сэтгэгдэл бичих