ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путинтай эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж магадгүй
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны 3-р сард болно. Тус сонгуульд одоогийн ерөнхийлөгч Владимир Путин дөрөв дэх удаагаа өрсөлдөхөөр болсон. Харин түүнтэй хэн хэн нэр дэвшиж өрсөлдөх нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ зарим эх сурвалжууд Путинтай дан эмэгтэйчүүд өрсөлдөж магадгүй гэж ярьж байна.
Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнхийг шинээр байгуулагдсан Шударга Орос намын гишүүд эзлэх бололтой. Тухайлбал, Оросын Парис Хилтон гэгдэх Ксения Собчак, болон Наталья Великая нарын нэрс одоогоор иргэдийн дунд санал асуулга хэлбэрээр явагдаж байгаа аж.
Ксения Собчакийн эцэг нь 1990-ээд оны эхээр Санк-Петербург хотын дарга байсан Анатолий Собчак нь Владимир Путинг улс төрд хөл тавихад нь дэмжигч нь байжээ.
URL: