Улаанбаатард шөнөдөө 11 хэм дулаан
Малчид, тариаланчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ.
2017 оны 09 дүгээр сарын 01-ний 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Бороо орно. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. 17 цагт 19 хэм, 20 цагт 17 хэм дулаан байна.
2017 оны 09 дүгээр сарын 01-ний 20 цагаас 09 дүгээр сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө сэрүүсч 14-19 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 10-15 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө сэрүүсч 15-17 хэм дулаан байна.
2017 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 3,6-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр, 4,5-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 5-нд ихэнх нутгаар дулаарна.
URL: