Цукаса Ёошида: Мөнгөн медаль хүртсэндээ би сэтгэл дундуур байна

dc21dbc3b047e7029425b5ae859d9046_x3Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж буй.

Тэмцээний хоёр дахь өдөр -57 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа алтан медаль хүртэж элэг нэгт түмнээ баярлуулсан билээ.

Тэгвэл мөнгөн медалийг Японы алдарт тамирчин Цукаса Ёошида зүүсэн юм. Тэмцээний дараа түүнээс сэтгүүлч ярилцлага авахад “Миний эцэс төгсгөлгүй зорилго дэлхийн аварга болох. Гэхдээ чин үнэнийг хэлэхэд миний өрсөлдөгч өнөөдөр надаас хавь илүү байлаа. Мөнгөн медаль хүртсэндээ би сэтгэл дундуур байна. Гэхдээ олимпийн наадам болтол их хугацаа бий. Энэ удаагийн барилдаан надад тун ч хэрэгтэй, ашигтай туршлага боллоо. Финалын барилдаан удаан үргэлжилсэн, хүндхэн барилдаан болсон боловч миний өрсөлдөгч нөхцөл байдлыг овжин ашиглалаа” гэв.

 

 

MNB.MN

 


URL:

Сэтгэгдэл бичих