Хууль бус ан, агнууртай тэмцэнэ

1t4euu5hib82ihr128m49tu3btХууль бус агнуур, амьтны эд эрхтэний хууль бус худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Яагаад гэвэл, ийм төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон байдаг. Хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд л энэ аюулыг багасгах боломжтой юм.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий Дэд зөвлөл байгуулагджээ.

Дэд зөвлөлийн даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын Албаны дарга томилогдсон байна.

Гишүүдээр:

 -БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга,
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
- Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн албаны хэлтсийн дарга,
-Улсын ерөнхий прокурорын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт, шалгалтын хэлтсийн дарга,
-ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтсийн дарга,
-МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга,
-Нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга,
-ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын гаалийн улсын ахлах байцаагч,
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн,
-Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгаалал хариуцсан захирал гэсэн бүрэлдэхүүнтэй байх юм.


URL:

Сэтгэгдэл бичих