Сонгуулиас болж баялаг бүтээгчдээ гомдоохгүй байлгүй дээ

Эрх баригч намууд Тавантолгойн ордоос дотоодын аж ахуйн нэгжүүддээ 10 хувийг өгөх УИХ-ын тогтоол гаргасан юм. Гэвч өнеө болохоор төрийн түшээд маань өөрсдийн гаргасан шийдвэрээсээ өөрсдөө буцах дээрээ тулаад байгаа билээ.

Үүнийг үндэсний компаниуд саяхан дахин сануулж тогтоолоо хэрэгжүүлэхийг шаардлаа. Уг нь төр, засаг дээрх хувийг аж ахуйн нэгжүүдэд зүгээр ч биш, нэрлэсэн үнээр худалдах юм. Гэвч эцэст нь төрийнхэн дотоодын бизнесменүүддээ олгосон боломжоосоо нүүр бууруулахболов.

Үүнийг ажиглагчид УИХ-ынхны олонд нийтэд ерөнхийд нь таалагдах гэсэн сонгууль ойртсон шоутой холбож байна. Тер, засгийнхны ээлжит арга баялаг бүтээгчдээ гомдооход хүрэхгүй байлгүй дээ.

Зах зээлийн зарчмаар бол төр бодлогоо барихаас биш бизнест хутгалдах ёсгүй. Татвараа бүрэн хураагаад явахад болно. Түүнээс биш өөрийн хувь эзэмших гээд, түүнийгээ барьцаалж мөнгө босгох гээд өөр дээрээ дааж давшгүй булуу хураагаад байгаа нь хэцүү.

Эх сурвалж: “Бизнес таймс”


URL:

Сэтгэгдэл бичих