XX ЗУУНД МОНГОЛД ӨРНӨСӨН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ЖАГСААЛТ

75eb21f01f551086bigНЭГ.1921-1924 он.Монгол дахь “Улаан коммунизм”-ын гарал үүсэл, учир шалтгаан:

1921он. Саж лам Жамъянданзангийн бүлэг /48 хүн/
1922 он.  Д.Бодоо, Д.Чагдаржав, Д.Пунцагдорж да лам нарын бүлэг /15 хүн/
1924 он.1. 1924 оны “Үндсэн хууль” – хуульчилсан төрийн эргэлтмөн
2. “Капиталист элементийн эрх ашгийг илэрхийлэгч, нам доторх баруун
оппортунизм” хэмээх Данзан нарын хэрэг
3. Бичээч гүн Цэрэнпил, хувилгаан лам Довчин нарын бүлэг
4. Буриад Очиров, Туванов нарын бүлэг
5. Данзан, Баваасан нарын бүлэг
6. Дорнод аймгийн бээл Сайнбаярын бүлэг

ХОЁР. 1924 – 1959 он.Монгол дахь цуст яргалал, залхаан цээрлүүлэлт, их хэлмэгдүүлэлт, тоталитари дэглэм тогтож, түүний хөгжлийн эрин үе Монгол дахь тоталитари дэглэмийн өсөлт, бэхжилт:
1925 он. МАХН-ын дүрэмд “МАХНМарксист-Ленинист үзэл суртлыг гол баримтлал
болгоно …”  хэмээн тодорхойлоод МАХН-ын Хянан Байцаах Төв Комиссыг
байгуулсан нь
1925 он. МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар “Намыг шалган цэвэрлэх комисс”
байгуулан “анги ялгаварлах” бодлого хэрэгжүүлэх шийдвэр гаргасан нь
1925 он.1. АХН-ын IV их хурлаар батласан МАХН-ын програмд “хар, шар харгисуудын
үлдэгдлийг  бүрмөсөн устган арилгах” шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн нь
.             2. Урианхайн гүн Чүлтэм, Бадрах нарын бүлэг
3. Улаангомын хүрээний лам нарын хөдөлгөөн
1926 он.1. Баянтүмэний хүрээний лам нарын хөдөлгөөн
2. Хөвсгөлийн Намнангийн хүрээний лам нарын хөдөлгөөн
3. Хантайшир аймгийн хувилгаан Чанрав, Бигэр номун хан Ванчинсүрэн
нарын бүлэг
1927 он.1. МАХН-ын VI их хурал “… нам улсын байгууллагад хуучин феодал, харгис
түшмэдийн  этгээдийг олноор шургалуулан бузарлаж байгаа… Баруун
оппортунизмын эсрэг  шийдвэртэй тэмцэн устгах…” шийдвэр хэрэгжүүлсэн нь
2. Ховдын хязгаарын түшмэл Шаалуу лам, Чойнхоо нарын бүлэг
1928 он. МАХН-ын VII их хурал “феодалын эдийн засагт халдаж, тэдгээрийн хөрөнгийг
хурааж,  ангийн хувьд устгах бодлогод шууд шилжих…” шийдвэр гаргаж
хэрэгжүүлсэн нь
1929 он. 1. ТХ-ны II бүгд хурал “Хоосон ядууст ван гүн, хутагт хувилгаад, лам нар зэрэг
баячуудын хөрөнгийг  шилжүүлэн эдлүүлэх” шийдвэр гаргаж, 1932 оны VII сар
хүртэл 1300 хар шар феодал,  түшмэдээс 10 сая орчим төгрөгийн хөрөнгө
хурааж, “МАХН-ын Програмд: “…феодалын өмчийг хурааснаар феодалын
ангийгбүрмөсөн устгав” гэж дүгнэсэн тухай
2.“Орос” Гомбо, Данзан, Нямжав гүн, Эрхэмбат, төвд Дуламлхам нарын   бүлэг
3.Улс төрийн зүтгэлтэн Ширнэндамдингийн бүлэг
1930 он. МАХН-ын VIII их хурал “ …лам нарын талаар анги ялгаварлах бодлогыг улам
нарийвчлан явуулах, буддын шашны хуурамч чанар, харгис ролийг… таниулж,
шашны эсрэг суртал   нэвтрүүлэг өргөн явуулах” шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн нь
1. Заяа бандида Жамбалцэрэнгийн бүлэг
2. Тайж Эрэгдэндавга, Егүзэр хутагт Галсандаш, Далив хутагт Жамсранжав
нарын “38”-ын бүлэг хэрэг
3. Тариатын хүрээний төвд Эрэгдэлбүрэлбүүгийн бүлэг/ Архангай/
4. Гүн Ламжав, Лхам хувилгаан нарын бүлэг /Архангай/
5. Төгсбуянтын хийдийн лам нарын хөдөлгөөн /Увс/
6.  Буданчийн хүрээний лам нарын хөдөлгөөн /Говь-Алтай/
7. Улаангомын хүрээний лам нарын хөдөлгөөн /
8. Дархадын хүрээний хамба лам Гончиг тэргүүтэй лам нарын хөдөлгөөн
9. Баянзүрхийн хүрээний хутагт Жадамба, Сэнгэдорж, Нацаг нарын бүлэг
10. Булган уулын хошууны ван Жамбалдорж, бээл Товуудорж, гавж
Галсанжамц нарын бүлэг
11. Баянзүрхийн хүрээний хутагт Цэрэндорж, лам Дорлигжав нарын бүлэг
/Өвөрхангай/
1931 он. МАХН-ын Төв Хорооноос “хар, шар феодалууд ба харгис толгой лам нарыг 1931
оны   дотор  хурдан түргэнээр явуулж, тус намын IX их хурлыг хүртэл үндсэн дор
дуусгахыг” хууль, хяналт, хүчний байгууллагуудад даалгасан нууц тогтоол гарган
хэрэгжүүлсэн нь
1.    Хөвсгөлийн гавж Цэрэнжав нарын бүлэг
2.     Дашцэрэн, Жавзандорж, Лагнайдорж, тайж Аюурсэд, Дамбажав нарын  бүлэг
3.     Очирдар, Ганжууржав нарын тэргүүлсэн дүрвэгдэгсдийн хэрэг
1932 он. МАХН-ын Төв Хорооны,Төв Хянан байцаах комиссын хавсарсан III онц бүгд
хурал  ”феодал ангийг ангийн хувьд устгах, харгис дээд лам нарыг шууд дайсан
үзэж бутцохих, … эсэргүү бослогыг бутцохих…” шийдвэр гаргаж З.Шижээ,
Ө.Бадрах, Д.Лааган, Л.Цэндсүрэн  нарыг  МАХН-ын удирдлагаас зайлуулсан нь
1. Лам нарын “Ардын бослого” / Лам нарыг оюун санаа, орон байрны хувьд
устгасан нь/
2. Баянзүрхийн хүрээний дооромбо Гэндэнжамцын бүлэг хэрэг
3. Самбуу дүвчин, Жамц нарын нарын зэвсэгт бослогын бүлэг хэрэг
4. Жалханз хутагтын хүрээний хувилгаан лам Гунаажав нарын бүлэг
5. Улз голын буриад хошууны Цэдэнгийн Борлой нарын хэрэг
1934 он.Ж.Лхүмбэ тэргүүтэй Японы тагнуулын бүлэг гэгч хилс хэрэг/1505 хүн хэлмэгдсэн/
1935 он. Дэчин гэгээний хийдийн лам Агваанжамъянгийн бүлэг/ Дорнод/
1936 он. МАХН-ын Төв Хорооны II бүгд хурал. “Жижиг хөрөнгөтний баян чинээлэг хэсгийн
ашиг    сонирхолыг илэрхийлэгч” хэмээн П.Гэндэнг бүх албан тушаалаас нь
огцруулж намаас хөөн улмаар амь насыг нь хөнөөсөн нь
1.  Егүзэрийн хийдийн лам Жамба, Сундуй, Лувсанданзан нарын бүлэг
2. Дорнодын Жамъянтив ламын хэрэг
3. Өлгийн хийдийн лам нарын бүлэг
4. Сүм хийдийн дэргэд суух төлөөлөгч Гомбын хэрэг
5. Гэлэгсэнгийн хэрэг
6. 7 дугаар дивизийн Адъяасүрэн, Даваажаргал нарын хэрэг
7. АҮКомбинатын цэмбэний фабрикийг шатаасан хэрэг
1937-1938 он.1. Колбасаны заводын хэрэг
2. Туйпууны заводын хэрэг
3. Ёнзон хамба Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин нарын хувьсгалын
эсэргүү лам нарын “Төв бүлэг” гэх хэрэг
4. Аж Үйлдвэрийн Комбинатын дарга улаан Пүрэвийн хэрэг
5.  Гэндэн-Дэмидийн “Төв бүлэг” гэх хэрэг
6. Буриадад шийтгэгдсэн Буриад-Монголын Нармай Монголын хэрэг
7. Фриновскийн “Заговор”-ын учир шалтгаан /115 хүний нэрс гаргасан/
8. Эсэргүү нарын гэр бүлийнхний бүлэг / Навчаа, Дэнсмаа, Дулмаа/
1939 он. 1. Лувсаншарав, Амар, Догсом нарын бүлэг
2. Баасанжав, Сэнгэдорж нарын бүлэг  /Дело.№ 17093 – 36 хүн хамрагдсан/
3. Лам Содномдаржаа, Тарайдорж, Самбуу нарын бүлэг
4. Монгол тээхийн “Покрышка” гэдэг бүлэг хэрэг
1940 он. 1. Ерөнхий сайдын орлогч Доржпүрэв, Жамсран нарын бүлэг
2. Зүүн аймгийн малчдын хэрэг
1941 он. 1. Өмнөговь аймгийн дарга Дамбарэнцэгийн бүлэг хэрэг
2. Германд суралцагсдын “герман тагнуулын хэрэг”
1942 он. МАХН-ын ТХ-ны тэргүүлэгчдийн 1942.02.04-ний тогтоолоор “… Зодох ба занчиж
болох эрх,  зөвшөөрлийг Дотоод Явдлын Яамны сайд нөхөр Шагдаржавын
өөрийн хариуцлагад хатуу даалгаж өгсүгэй” гэсэн шийдвэр гарч Х.Чойбалсан,
Ю.Цэдэнбал, Ч.Сүрэнжав нар гарын  үсэг зурсан болон хэрэг хүлээдэггүй хүнийг
зодож, жанчих тусгай тасалгааг ДЯЯ-ны II давхрын  зүүн хойт өнцөгт
Б.Жамбалдорж бэлтгэн ашиглаж байсан нь
1. 17 дугаар армийн тагнуулаар 400-аад монгол оролцсон хэрэг /1945-1946
онд баривчилж, ял тулгасан/
2. Сүхбаатар аймгийн Дэндэв, Лусанням нарын 11 малчны “Харилцаа” гэх
бүлэг хэрэг
3. Казахын оргодол хөдөлгөөний хэрэг
1942он.Сүхбаатар аймгийн малчин Туваанжав, Гомбожав, Маам нарын хэрэг
1944он 1. Хүүхэн хутаг”-ын хойт дүр Хэнтийн Ламаадан хүүгийн хэрэг
2.ЭХЯ-ны сайд Гонгоржав докторын хэрэг
1945-1946 он. Өвөрмонголоос буцаж ирсэн 500-аад хүний Японы тагнуулын хэрэг
1948он 1.“Порт Артур”-ын бүлэг хэрэг
2. Монгол-Зөвлөлтийнчухал мэдээлэл Японд мэдээлсэн гэх 25 хүний  хэрэг
1949 он. Жамбалдоржийн “хар хууль”-иар шийтгэгдсэн малчдын хэрэг
1950 он. 1. Жалсан, Чүрхэм нарын бүлэг хэрэг
2.Д.Дугарсүрэн нарын бүлэг хэрэг
1951 он. Дамбарэнчин нарын бүлэг хэрэг
1952 он. Завханы Цэдэв зээрэмбийн хэрэг
1953 он Өвөрхангай Жанцандорж хувилгааны хэрэг
1954 он. 1. Өвөрхангайн Балбар ламын хэрэг
2. Өвөрхангайн Бүрд сумын депутат Осорыг хөнөөсөн хэрэг
3. Архангайн орон нутгийн депутатын хэрэг
4. Олзвой ламын хэрэг
5.  Гончигтавхайн хэрэг
1956 он. 1. МАХН-ын ТХ-ны УТТ-ны “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг өгүүлэл
гарч байгаа тухай” 413 дугаар тогтоолоор “Сэхээтний төөрөгдөл” гэгч хилс хэрэг
үүсгэж Н.Дангаасүрэн,  Д.Лхамжав, Ж.Төмөрбаатар, Д.Базарсад нарын олон
сэхээтнийг хэлмэгдүүлсэн нь
2. МАХН-ын ТХ-ны IV бүгд хурал. Д.Дамбыг буруутган хэлмэгдүүлсэннь
3. МАХН-ын ТХ-ны Улс Төрийн Товчооны 125 дугаар тогтоолоор “тагнах,
шалгах ажлыг намын Төв Хорооны зөвшөөрлөөр  гүйцэтгэж байх” шийдвэр
гаргасан нь
1958 он. МАХН-ын ТХ-ны II бүгд хурал. Д.Дамбыг бүх албан тушаалаас халсан нь
1959 он.МАХН-ын ТХ-ны Улс Төрийн Товчооны тогтоолоор “Доктор Ринчений
сүүлийн үеийн зохиолууд дахь зарим харш үзэл санаа”-г шүүмжилсэн нь
1959 он. Коммун, нэгдэлжих хөдөлгөөн нэрээр монголчуудын хөрөнгийг хураасан нь
•    Хувийн өмч, амины өмчийг үзэн ядсан нь
•    Төрөөс малчин ардын хөрөнгийг үе шаттай дээрэмдэж, хураасан нь
•    Хор уршиг
•    “Нэгдэлжих хөдөлгөөний ялалт бол 1921 оны ардын хувьсгалтай тэнцэх чухал үйл явдал мөн” гэсэн МАХН-ын дүгнэлтийн тухай

ГУРАВ.1960-1990 он.Шинэ цаг үеийн сэхээтний улс төрийн хэлмэгдүүлэлт, булчингаар нь хариу авах шийтгэл, тоталитари дэглэмийн мандалт, бууралт  нуран унасан нь:
1962 он. 1. МАХН-ын ТХ-ны III бүгд хурал. Д.Төмөр-Очирыг бүх албан тушаалаас нь
зайлуулж, нутаг заан цөлсөн нь
2. МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 1962 оны хамтарсан
Тогтоолоор НАХЯ-ны дүрэмд:“МАХН аюулаас хамгаалах
байгууллагын үйл ажлыг удирдана”  гэсэн заалт оруулсан нь
1963 он. МАХН-ын ТХ-ны V бүгд хурлаар Л.Цэндийг бүх албан тушаалаас нь огцруулж
Завхан  аймагт нутаг заан цөлсөн нь
1964 он.МАХН-ын ТХ-ны VI бүгд хурлаар” Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нар
намын эсрэг  бүлэглэсэн явууллага хийсэн тухай” тогтоол гаргаж 200 орчим
сэхээтнийг хоморголон   хэлмэгдүүлсэн нь
1969 он. 1000 жилийн лит зохиосон эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хэрэг
1974 он. Эсэргүү шүлэг бичсэн гэх яруу найрагч Р.Чойномын хэрэг
1937-1975 он. Эрдэмтэн Б.Ринченг мөрдөн тагнаж, хэлмэгдүүлсэн нь
1978 он. “Орос жолоочийн хэрэг”-т Г.Жамьян, Ө.Цэдэндорж, Г.Дугар нарыг холбогдуулан
хэлмэгдүүлсэн нь
1979 он. 1. Шүүхийхний хэрэг
2. ШУА-ынхны хэрэг
3. Эмч нарын хэрэг
1980 он. МАХН-ын ТХ-ны “БНМАУ-ны түүхийн дээж бичгийн тухай” 70 дугаар тогтоолоор
Л.Жамсран, Г.Сүхбаатар нарын 10-аад сэхээтнийг хэлмэгдүүлсэн нь
1985 он. Д.Төмөр-Очирын амь насыг хөнөөсөн хэрэг
1986-1989 он. С.Аварзэдийн амь насыг хөнөөсөн хэрэг

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ХОЛБОО

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих