Автомашин худалдаалагчид хотын даргыг шүүхэд өгчээ

46dff02f787b3b05greatСонгинохайрхан дүүргийн 32 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулж, энэ чиглэлийн бүх үйлчилгээ худалдааг тухайн газар төвлөрүүлэхээр болсон. Гэвч өнөөг хүртэл энэ ажил бүрэн дуусаагүйн дээр автомашины захын удирдлага, худалдаачид эсэргүүцэл илэрхийлсээр буй юм.

Одоогоор энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус ажлын хэсэг нийслэлийн төвийн таван дүүрэгт 105 аж ахуйн нэгж зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр автомашины худалдаа, үйлчилгээ эрхэлдэг гэх судалгааг хийжээ. Тэдгээрийн 34-т нь мэдэгдэх хуудас хүргүүлж, 14 нь үйл ажиллагаагаа зогсоожээ.

Харин Да хүрээ трейд, Дөрвөн Өлзий зэрэг компаниуд хотын даргыг шүүхэд өгөөд буй аж. Да хүрээ трейд компани 2015 онд үйл ажиллагаагаа зогсоох боломжгүй гэсэн албан бичгийг нийслэлийн удирдлагад хүргүүлж байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: зочин Огноо: 1 September 2017

Да хүрээ захынхан болио ч ээ! Наана чинь хөрсний бохирдол болоод ард түмэн амьдрахад хэцүүдээд бна шүү дээ. Яасан ханаж цаддаггүй шунал вэ? Шунал ихэдвэл шулам болно гэдэг дээ. Бэлээхэн шинэ сайхан Авто худалдааны цогцолбор бариад бэлдээд өгч байхад өмхий шарилж луультай хуучин хонхортоо шигдэж үлдэх гээд тэмүүлээд байдаг нь сонин байна. Та нарын зарга бүтэхгүй. Шүүх үнэн зөв шийдвэр гаргаж л таарна.

Нэр: элбэгдорж Огноо: 2 September 2017

нүүлгэх нь зөв

Сэтгэгдэл бичих