Авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлж байна

640096559a4f6306a98391Өнөөдөр Авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А 980 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр автомашины үйлчилгээ, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн судалгааг хийсэн байна. Энэхүү захирамжийн хүрээнд техникийн болон автомашины худалдааны газруудыг хотоос гаргаж, Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэх ажил явагдаж байгаа юм.

Мөн Нийслэлийн Газрын албаны зүгээс дээрх ажлын хэсгийн хүрээнд үлдсэн нэгжүүдийн судалгааг хийж, мэдэгдэх хуудас хүргүүлэхээр ажиллаж байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн Газрын Албаны Сүхбаатар дүүрэг хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг: “Нийт таван дүүргийн хэмжээнд өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбай дээр авто худалдаа үйлчилгээний ажил хийж байгаа 105 иргэд, аж ахуйн нэгж байна гэсэн урьдчилсан дүн гарсан. Зөвшөөрөлгүй 34 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүнээс 14 нэгж нь үйл ажиллагаагаа зогсоосон. Харин үлдсэн 19 иргэн, аж ахуйн нэгжид үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэх хуудас дахин хүргүүлсэн байгаа” гэсэн юм.

Түүнчлэн томоохон аж ахуйн нэгж болох “Да хүрээ трейд”, “Мануул Трейвель”, “Дөрвөн-Өлзий” гэсэн компани нийслэлийн Засаг дарга болон тус үйл ажиллагааны эсрэг хуулийн байгууллага, шүүхэд ханджээ. Одоогийн байдлаар энэ асуудал шүүхийн шатанд хянагдаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих