Монголд дефолт зарлаж болзошгүй гэв
Олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсын бондын өгөөж өсөж, 17.6 хувь болсон тухай “Bloomberg” мэдээллээ.
Энэ нь Азийн орнуудыг тэргүүлж буй гэсэн үг бөгөөд Шри Ланкийн бондын өгөөж 10.6 хувьд хүрснээрээ удаалж байгаа аж. Манай улс ирэх оны нэгдүгээр сарын эхээр “Чингис” бондын эхний 500, “Дим сам” бондын 160 гаруй сая ам.долларын төлбөрийг тавдугаар сард хийх хуваарьтай байгаа билээ.Сангийн яамны мэдээлж буйгаар, гадаад зах зээлд шинээр бонд арилжин дахин санхүүжилт хийхээр төлөвлөж байсан ч Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсантай холбоотойгоор зогсоосон гэнэ. Хэдийгээр эдийн засаг сэргэж буй ч дээрх хэмжээний бондын төлбөр хийх хуримтлал байхгүйг Сангийн яам учирлаж байна.
Иймээс Монгол Улс дефолт (төлбөрийн чадвар алдагдах) зарлахыг ч үгүйсгэсэнгүй.Улс төрийн тодорхойгүй нөхцөл үүсээд буй тул хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа манай улсын Засгийн газрын бондын эрсдэл ийнхүү нэмэгдлээ. Эргэн сануулахад, Монгол Улс 2012 онд 1.5 тэрбум долларын “Чингис” бонд олон улсын зах зээлд арилжсан. Тэр үед таван жилийн хугацаатай 500 сая “ногоон”-ы бондыг 4.125, 10 жилийн хугацаатайг нь 5.125 хувийн хүүтэй арилжиж байв.Тэгвэл 2015 онд гурван жилийн хугацаатай нэг тэрбум юань (160 гаруй сая ам.доллар)-ийн “Дим сам” бондыг 7.54 хувийн хүүтэй арилжиж байсан билээ.
URL: