Мянмарын цагдаагийн бэхлэлтийг босогчид дайрснаас таван цагдаа алагджээ

myanМьянмарын Рахин мужийн цагдаагийн байгууллагын ажилтнуудыг Рохинжа босогчид дайрсны дараа дор хаяж таван цагдаа алагдсан нь тодорхой болжээ.

Энэ тухай Ройтерс агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр босогчид хяналтын 24 цэг рүү халдсан байна. Мөн цэргийн баазад нэвтрэхийг оролдсон байна. Цагдаагийн офицерууд долоон халдагчийг устгажээ.

Мьянмар улсын баруун хэсгийн Рахин мужид Рохinжа хэмээх исламын шашинт үндэсний цөөнх амьдардаг байна. Тус улсын эрх баригчид Бангладешаас хууль бусаар цагаачид их ирдгийг харгалзан тэднийг өөрийн улсын иргэд гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг байна.

Рахин хотод исламын шашинтнууд болон орон нутгийн буддистуудын хоорондох зөрчилдөөний улмаас шашны мөргөлдөөн хэд хэдэн удаа болоход хүргэжээ.

Цагдаагийн бэхлэлтийг устгах гэсэни ийм оролдлого ч эхнийх биш ажээ. 2016 онд Рохинжа нар ийм цэг дээр халдлага үйлджээ. Үүний дараа тухайн бүсийг цэвэрлэх үйл ажиллагаа явуулснаас болж наян хүн амь үрэгдэж байсан байна.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих