Грекийн шинэ Засгийн газрыг баталлаа
Хэдхэн хоногийн өмнө сонгогдсон Лукас Пападемос Ерөнхий сайдтай Грекийн түр Засгийн газрыг батлахаар болжээ.
Евро бүсийнхэнд тулгарч буй өрийн хямралын талаар дорвитой арга хэмжээ авч чадна хэмээн ийнхүү итгэл хүлээлгэсэн байна. “БиБиСи”-ийн мэдээлснээр Грекийн нутаг даяар дийлэнх нь эвслийн Засгийн газарт итгэн, хямралын эсрэг баттай арга хэмжээ авч чадна хэмээн хүлээсээр байгааг онцолжээ.
Улмаар шинэ Засгийн газрын нэн тэргүүний хийх зүйл бол өнгөрсөн сард Европын холбооны хурлаар хэлэлцэж олгохоор болсон 10 тэрбум еврогийн тусламжийг баталгаажуулах аж. Мөн тус улсад шийдвэрлэх ёстой хамгийн том шалтгааны нэг нь Грекийн татварыг хатуу, ширүүн хэмээн иргэд нь ихээр эсэргүүцэж байгаа юм.
Тэрбээр хэлэхдээ татвараас зайлсхийх явдал нэлээд газар авсан бөгөөд үүнтэй тэмцэх, татварыг тэгшээр, татвар төлөхийг өргөжүүлэх нь цорын ганц сонголт хэмээжээ.
Өнгөрсөн сард улсаа хямралд оруулсан хэмээн Георги Папандреуг ерөнхий сайдын суудлаас огцруулсан юм. Улмаар Папандреугийн Социалист нам, өрсөлдөгч барууны шинэ ардчилсан намыг оролцуулаад Пападемос түр тэргүүлэхээр болсон байна.
БиБиСи-ийн сурвалжлагч “Шинэ Засгийн газар ямар ч төвөггүйгээр итгэл хүлээлгэн, батлуулж чадсан ч гэсэн цаашид хийх ажил нь тийм ч хөнгөн биш юм. Наад зах нь Грекийн байддыг хамгаалж буй зээлийг буцаах, улс төрийн үймээн гарах зэргээс эхлэн өчнөөн бэрхшээлүүд байгаа” хэмээжээ. Энэ эвслийн Засгийн газар нь хоёрдугаар cap хүртэл оршин тогтнох юм.
URL: