Трампын дүгнэлт бодитой юу
Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг ялимгүй тоож эхлэв бололтой. Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бараг анх удаагаа гэж хэлж болох хатуу ширүүн үгээр Хойд Солонгосыг сүрдүүлсэн мэдэгдэл хийж байв. Тэрбээр “Тэр Ким Чен Ун хэтэрсэн аюул занал бидэнд учруулж байна. Хэрэв аюул үргэлжилбэл энэ дэлхий дээр хэзээ ч үзэгдэж байгаагүй гал дөл, уур хилэнг тэд амсах болно” гэсэн бөгөөд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгост нэмэлт хориг арга хэмжээ авах тогтоолыг баталсан. Энэ бүгдийн хариуд Хойд Солонгос Америкаас өшөөгөө мянга дахин хатуу авах болно гэсэн сүрдүүлгийг хийгээд байсан юм.
Гэтэл Дональд Трамп өчигдөр Аризона мужийн Финикст хийсэн дэмжигчдийн уулзалтын үеэр Ким Чен Ун Америкийг хүндэтгэж эхэлсэн байх хэмээн үзэж буйгаа мэдэгджээ. Трампын энэхүү мэдэгдлийг Америкийн телевизүүд шууд дамжуулсан бөгөөд түүний дүгнэлт хэр бодитой вэ гэдэг яриа хөөрөө судлаачид төдийгүй ард олны дунд нэлээд газар авч буй гэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.ГЭРЭЛ
URL: