Р.Чойномыг шоронд ороход хүргэсэн шүлэг

Халхын суут хөвүүн Р .Чойном энэ шүлгийг бичснээрээ шоронд хоригдон тарчилж өөд болжээ…

1503115732_choi

Эрийгээ үхсний маргааш өөр хүнтэй банзалдсан
Эмийн шинжтэй манай төр
Эртнийхээ төр Чингисийнхээ нэрийг дурсахаар
Эмээж оросын өлмийг долоож байна
Өвөг Чингист хонзонтой Оросуудыг хүндэлж
Өүлэн эхийн угсаат мань мэтийг хавчиж
Өөрийн тэжээвэр нохойг ад үзэж хөөж
Өлөн хөх чоноор хонио мануулж байна
Үхэр халх угсаа тэнэг удамтай ч гэсэн
Үүнээс тэнэг явсан минь чулуун зэвсгийн үед ч үгүй
Үүнийг мэдээд дөрвөн Ойрдын эсрэг
Үе улиртал цус асган тэмцсэн
Хаан ширээрүү 500 жил гэтээд
Хатан Мандухайд тархиа хага харвуулаад
Хувиа бодож суусан 4 Ойрдын үлдэгдэл
Хувьсгалын далимаар эзэн ширээнд гарсан юм
Таван зуун жилийнхээ өшөө хонзонг тайлж
Тал нутгийн минь дээр доромжлол тарьж байна

 

Р.Чойном


URL:

Нэр: Anonymous Огноо: 20 August 2017

Худлаа худлаа

Сэтгэгдэл бичих