Зимбабвегийн Тэргүүн хатагтай шүүх хуралдаа ирсэнгүй
Зимбабве улсын тэргүүн хатагтай Грэйс Мугабе20 настай эмэгтэйн биед халсан хэргийг шүүх хурал өчигдөр болжээ. Гэхдээ сэжигтэн болох Грэйс Мугамбе шүүх хуралд ирээгүй талаар BBC агентлаг мэдээлжээ. Сэжигтэн Грэйс Мугамбе тус улсад байгаа эсэхийг Өмнөд Африкийн цагдаагийн мэдэхгүй байгаа аж.
Өнгөрсөн сарын нэгэн Ням гарагийн орой нийслэл Иоханнесбург хотын зочид буудалд хохирогч бүсгүйг цахилгааны уртасгагч залгуураар бүсгүйг ороолгон зодсон этгээд нь улсынх нь Тэргүүн хатагтай байжээ. Тэргүүн хатагтайтай хамт 10 орчим бие хамгаалагч байсан ч тэд энэ халдлагад огт саад хийгээгүй гэж хохирогч мэдүүлжээ. Даваа гарагт хохирогч Габриел Энгельс шүүхэд хандаж, гомдол мэдүүлснээр мөрдөн байцаах ажиллагаа явагдаж, шүүх хурлын тов зарлагдсан байна. Эдүгээ 52 настай Зимбабве улсын тэргүүн хатагтай Грэйс Мугабе нь өөрөөсөө 41 насаар ах ерөнхийлөгч Роберт 1996 онд тансаг хурим хийн, гурван хүүхэдтэй болсон. Тансаг хэрэглээнд дурладаг төдийгүй нөхрөө нас барсны дараа албан тушаалыг нь авах санаархлаа ч нуудаггүй нь ард иргэдэд нь таалагддаггүй ажээ
URL: