“Талибан” радикал хөдөлгөөн Трампад нээлттэй захидал бичжээ

талиб(1)Радикал хөдөлгөөн “Талибан”, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад нээлттэй захидал илгээж Афганистанаас “өөрийн цэргээ бүрэн гаргах”-ыг түүнээс шаардсан тухай Катарын Aljazeera суваг мэдээлсэн байна.

Сэтгүүлчдэд тус бүлгийн төлөөлөгч Забихуллах Муджахид англи хэлээр мэдэгджээ. Захидалд тус улсад гадаадын “мэргэжлийн” цэргийнхэн хүчирхийлэл үйлдэж байна гэжээ.

Үүнээс гадна, “Талибан” Афганистан дахь АНУ болон түүний удирдсан эвсэл эдийн засгийг устгаж , түүнчлэн улс орны аюулгүй байдлыг хамгийн ихээр муутгаж байна хэмээн буруутгасан аж. Трамп АНУ-ын улстөрийн бодлогод Афганистан дахь цэргийн генералууд дургүй байдаг гэжээ.

Ерөнхийлөгч цэргээ татахаа зарлана, хэзээ ч тэдний тоог нэмэгдүүлэхгүй байх. Ruposters-ын мэдээлснээр 2016 оны арванхоёрдугаар сард АНУ-ын хуучин Ерөнхийлөгч Барак Обама АНУ “Талибан”-ыг Афганистанд хүчирхийлэл үйлдэхэд хэдэн арван жил болсон ч устгаж, төгсгөл тавьж чадахгүйг хүлээн зөвшөөрсөн байна.

Дараа нь Афганистан дахь ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Гадаад хэргийн яамны Азийн хоёрдугаар хэлтсийн дарга Замир Кабулов хэлэхдээ, Афганистанаас АНУ-ын цэргийг гаргах ажиллагаа нь жинхэнэ “сүйрэл” гэжээ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих