МОНГОЛБАНК ОФФШОР БҮСИЙН ЖАГСААЛТЫГ БЭЛЭН БОЛГОЖЭЭ
Оффшортой тэмцэх урт нэртэй хууль өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан. Батлагдсанаас хойш гурван сарын дотор албан тушаалтнууд оффшор бүсээс мөнгөө оруулж ирэхээр зохицуулсан юм. Гэвч одоогоор АТГ-т хөрөнгөө мэдүүлсэн хүн нэг ч байхгүй бөгөөд оффшор бүсийн 42 орны жагсаалтыг Засгийн газар баталснаар хууль хэрэгжих боломжтой болно гэсэн хариултыг өгч байгаа юм.
Тэгвэл Монголбанкнаас уг жагсаалтын саналаа бэлэн болгосон гэдгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдлээ. Тэрээр “Оффшорын тухай хууль дөрвөн сарын өмнө батлагдсан ч өнөөг хүртэл хэрэгжих боломжгүй байлгаад байна. Учир нь оффшор бүсэд хамаарах улс орны жагсаалтыг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын судалгаан дээр үндэслэж Засгийн газар тогтоох ёстой.
Монголбанкнаас уг жагсаалтын саналаа энэ оны гуравдугаар сард бэлэн болгосон. Гэтэл удаа дараа шаардаад байхад Засгийн газар хуулийг хэрэгжүүлэхгүй өнөөг хүрлээ. УИХ-ын гишүүний хугацаа заасан албан тоотод хугацаандаа бүү хэл, бүтэн cap өнгөрч байхад нэг ч хариу байхгүй” хэмээлээ.
Зууны мэдээ
С.Уянга
URL: