Зорилго нь зовлон болж хувирсан 9 нээлт

Хүн төрөлхтний хөгжлийг хурдасгасан асар олон бүтээлийг эрдэмтэд зохион бүтээж, нээжээ. Мөн түүнчлэн хүн төрөлхтөнд хор хохирол учруулсан нь ч тоймгүй. Гэхдээ энэ хоёрын нэгдэл буюу сайн сайхны төлөө бүтээгдсэн бүтээлүүд чөтгөрийн “зэвсэг” болсон түүх ч цөөнгүй аж. Эдгээрээс хамгийн сонирхолтойг нь та бүхэнд хүргэж байна.

9. Zyklon B

Background

Нобелийн шагналт еврей эрдэмтэн Fritz Haber хямд төсөр азотын бордоог бүтээсэн билээ. Мөн түүнчлэн Дэлхийн Нэгдүгээр дайны үед германы талд химийн зэвсэг бүтээж өгч байв. Энэ нь Zyklon B хэмээх бодис бөгөөд хэдийгээр газар тариаланд хорхой шавьж устгах зорилгоор маш үр дүнтэй ашигладаг байсан ч 1.2 сая хүний аминд хүрсэн юм. Holocaust буюу Нацистууд еврейчүүдийг хоморголон устгах тэр үед хорих байранд Zyklon B бүхий хий шахан алах аргыг юун түрүүнд хэрэглэж байв.

8. Agent Orange

Picture 1-110

Эрдэмтэн Arthur Galston буурцагны ургалтыг хурдасгах химийн бодисыг нээжээ. Ингэснээрээ богино хугацаанд их ургац авах эдийн засгийн ашигтай байв. Гэхдээ найрлага буюу концентраци нь ихэдсэн үед ургацыг тэр чигт нь хиаруулдаг байв. АНУ-ын Засгийн Газар энэ бодисыг Вьетнамын дайнд ашигласан бөгөөд 400 мянган хүний аминд хүрч, 500 мянган гажигтай төрөлтийг бий болгожээ. Тэр үед улбар шар судал бүхий лаазтай байсан тул Agent Orange хэмээх нэртэй байсан байна. Galston энэ бодисыг дайнд ашиглахад идэвхтэй эсэргүүцэж байв.

7.Gatling буу

Gat1865

Америкийн иргэний дайны үеэр цэргүүд буун сумнаас илүү өвчин эмгэгээр үхэж үрэгдэж байв. Үүнийг сонссон зохион бүтээгч Richard Jordan Gatling тулаанд оролцох өөрийн талын цэргийг багасгахын тулд machine gun буюу пулемёт зохион бүтээжээ. Өөрөөр хэлбэл олон цэрэг байлдахын оронд ганц л цэрэг автомат бууг эзэмшин тулалдсанаар арми илүү цомхон болж олон цэргийн амь нас золигдохгүй гэж үзэв. Түүний бодсон нь ч талаар болоогүй бөгөөд үр дүнгээ өгчээ. Харин ч автомат буу улам газар аван дэлгэрч европын орнууд ядуу буурай, сул дорой улс орнуудыг колоничлохдоо ашиглан бараг гар хоосон ард иргэдийг олноор нь хяддаг байсан аж.

6. TNT

Tnt

Хамгийн анх 1863 онд Германы химич Joseph Wilbrand та бидний сайн мэдэх тэсрэх бодис trinitrotoluene буюу TNT-ийг гаргаж авчээ. Сонирхолтой нь тэсрэх бодисын зориулалтаар бус, шар өнгөтэй тул шар будагч бодис болгон ашиглах зорилготой байв. Тиймээс бараг дөчөөд жилийн дараа буюу 1902 онд тэсрэмтгий чанарыг нь нээн дайн байлдаанд ашиглаж эхэлжээ. Дэлхийн нэгдүгээр дайн, Дэлхийн хоёрдугаар дайнд аль аль талууд энэ бодисыг өргөнөөр ашигладаг байсан бөгөөд одоо ч цэргийн хэрэгцээнд ашиглагдсаар байна.

5. CFC шингэн болон тугалга бүхий бензин

Picture 2-70

Инженер, химич Thomas Midgley тухайн үед хөргөгчний шингэнд өргөн ашиглагддаг байсан ammonia гэх мэт хортой шингэнүүдийг орлуулахын тулд CFC шингэнийг нээн хэрэглээнд оруулжээ. Гэвч энэ нь озоны давхарга цоороход маш их хувь нэмэр оруулав. Мөн түүний бас нэгэн нээлт нь машины мотор цохихоос хамгаалж бензинд тугалганы хольц оруулдаг болсон нь хүн төрөлхтний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж тугалганы хордлогын улмаас нас барсан ихэнх хүмүүсийн үхлийн шалтгаан болсон байна. Түүнийг дэлхийн түүхэн дэх агаар мандалд хамгийн их нөлөөлсөн цорын ганц амьд организм хэмээн тодорхойлсон байдаг.

4. Sarin хий

Sarin Gas Attack Cleanup

Германы химич доктор Gerhard Schrader хорхой шавьж устгах шинэ бодис зохион бүтээж байхдаа хүн төрөлхтнийг өлсгөлөнгийн зовлонгоос бага ч болов гэтэлгэнэ гэж бодсон нь лав. Гэвч түүний гаргаж авсан хий хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аюултай химийн зэвсгүүдийн нэг болсон юм. Sarin, tabun зэрэг хийнүүд нь мэдрэлд хүчтэй нөлөөлдөг бөгөөд олон арван хомроголон устгалтанд хэрэглэгджээ.

3. Цөмийн нэгдэл

Nuclear Fusion In Star.Img Assist Custom.Jpg

Австралийн эрдэмтэн Marcus Laurence Elwin Oliphant хамгийн анх устөрөгчийн атомууд нэгдэх үедээ асар их энерги гаргадаг буюу бидний одоогийн сайн мэдэх цөмийн урвалын талаарх нээлтийг хийжээ. Мэдээж энэ нээлт устөрөгчийн бөмбөг буюу атомын бөмбөгийн үндэс суурь болов. 10 жилийн дараа Америкийн эрдэмтэн Edward Teller түүний санаан дээр үндэслэн цөмийн бөмбөг бүтээв. Гэвч Oliphiant үүнд эсэргүүцэлтэй хандаж байлаа, тэрбээр “Бидний энэ нээлт нэг өдөр устөрөгчийн бөмбөг болно гэж үнэхээр бодсонгүй, бидний зорилго бол зүгээр л атомын бүтцийн талаарх судалгаа байсан юм” хэмээн өгүүлжээ.

2. Пуужин

V2German

Хүн төрөлхтний сансар огторгуйг судлах агуу үйлсэд пуужингийн оруулсан хувь нэмэр их боловч түүнтэй дүйцэхүйц хар мөрийг бас тарьсан байдаг. Жишээлбэл алдарт пуужин зохион бүтээгч Wernher von Braun-ий зохион бүтээсэн Nazi V2 гэхэд л 7250 иргэн, цэргүүдийг алж устгаад зогсохгүй, үйлдвэрлэлтэнд нь л гэхэд 20000 олзлогдогсод ажиллаж байв. Түүний дараагаар АНУ саран дээр пуужингаар газардсан ч цөмийн зэвсэг тээвэрлэх чадалтай ICBM пуужингуудыг ч бас зохион бүтээсэн юм.

1.Ecstacy

Ecstasy

1912 онд эрдэмтэн Anton Köllisch хэвийн бус цус алдалтыг зогсоох зорилгоор MDMA буюу 3,4-methylenedioxymethamphetamine хэмээх хэцүү нэрт бодис гарган авчээ. Гэвч мансууруулах болон бусад нөлөөнөөс нь үүдэн 70 гаруй жил хориглосны эцэст 1980-аад оны эхээр бүжгийн клубуудад хар тамхины хэрэглээ үүднээсээ маш ихээр дэлгэрч эхэлжээ. Тухайн үедээ мансууруулах бодисны гол хэрэглээ болохын зэрэгцээ топ дөрвөн хар тамхины нэгд тооцогдож байв. Их Британид л гэхэд энэ бодисоос болж жилд 50 гаруй хүн нас бардаг бөгөөд зохион бүтээгч нь аль нэгдүгээр дайны үед өөд болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих