Энэ өдрийн зурхай /2017.08.14/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 22. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Уул
Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.
Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Та ямар нэгэн маш чухал ямар нэгэн зүйлийн төлөө хариуцлага хүлээж магадгүй. Энэ нь таны дотны хүмүүсийн хувь заяа эсвэл томоохон бизнес төсөл байж магадгүй. Дотны хүмүүс эцэг эхийн туршлага танд тустай.
ҮХЭР (4/20-5/20)
Бодлогогүй алхам, ширүүн дарамт, түрэмгийлэлд өртөж болзошгүй. Биеэ барь. Сэтгэлээр унагаах гэсэн хүмүүсээс зайлсхий. Хэрвээ ингэхэд хүрвэл үүнийг болгоомжтой хийх хэрэгтэй. Хэсэг хугацаанд санхүүгийн ээдрээтэй асуудлаас хол бай. Бусад хүмүүстэй холбож өгдөг санхүүгийн үүрэг хариуцлагадаа онцгой анхаарал тавь.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Барилга барих, гэр бүл болоход тохиромжтой. Үр хүүхдүүд баян чинээлэг болно. Ажил дээр элдэв саад бэрхшээл, муу санаатнуудын явуулга, эсвэл өөрийн гаргасан алдаа төвөг болно. Энэ өдөр ажилдаа чин сэтгэлээсээ бус хандвал хортой үр дагаварт хүргэх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Яаралтай шийдвэр гаргах шаардлагатай үйл ажиллагаа, мөнгө санхүүгийн элдэв ажилд тохиромжгүй өдөр. Та ажилдаа өмнөхөөсөө ч илүү чармайлттай зүтгэж байгаа ч удирдлагатайгаа санал зөрөлдөнө. Санхүүгийн байдал суларч доройтно. Өвдөж ч болзошгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр таны сэтгэл хөдлөл, нарийн мэдрэмж, эелдэг зан чанар, ухаан зальтай үгс тань танд илүү сайн үр дүн авч ирнэ. Гомдомтгой найзууддаа бэлэг сэлт өгөн баярлуулж, хамтын эд хөрөнгөтэй хамаатай төлөвлөгөөг шаргуу, шуурхай хэрэгжүүлэх санхүүгийн бололцоотой байх өдөр. Та давуу байдлаа овжин ашиглан, сайн талуудаа ашиглаж чадвал хүслээ бүрэн биелүүлж чадна.
ОХИН (8/23-9/22)
Аливаа юмыг бие даан хийх боломжоо урьдчилан тооцоолж ажилла. Зарим нэг охинынхон хэт хурц мэдрэмжээ хамгаалахын тулд өөрийнхөө болон бодит ертөнцийн хооронд үл нэвтрэн хөшиг татна. Тайван анхааралтай бай. Гэхдээ онцгой нөхцөлд цагийг нь олж түргэн хариуг нь өг.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Таны боловсрол багатай байдал тань имиж, нэр хүндэд тань сөргөөр нөлөөлж нийгэмд хүссэн байр сууриа эзлэхэд саад болж байна. Илүү өндөр төвшний мэдлэг боловсрол эзэмших нь таны чухал зорилтын нэг юм. Гэхдээ амьдралын их сургуулийн нөр туршлагадаа хэзээд илүү найд.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Буруу ойлголт, хуурамч явдал, бүтэшгүй санаа тохиолдоно. Та хайр халамжгүй хөндлөнгийн хүн шиг харагдана. Гэхдээ таныг сайн мэдэхгүй хүмүүс л ингэж ойлгоно. Өөрийгөө үнэл. Өөдрөг үзэлтэй хүн болох гэж өөрийгөө бүү хуур.
НУМ (11/22-12/21)
Тайвширч, сонгосон чиглэл рүүгээ шаргуу зүтгэ. Хэн нэгнийг халамжлах, үүрэг хариуцлагыг өмнөөс нь үүрэх хэрэг тулгарах бололтой. Бодисын солилцоо муудаж, дотоод шүүрлийн булчирхай гэмтэх, жин нэмэгдэх хандлагатай байна.
МАТАР (12/22-1/19)
Уналттай өдөр. Ирээдүйд итгэх итгэлгүй болсноос ядаргаанд орно. Сэтгэл зүйн эмчид ханд. Иогийн дасгал, бясалгал хийж болно. Санхүүгийн аливаа эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Та олохоосоо илүү алдах магадлалтай байна. Хайртай хүнтэйгээ цаашид зай барин харьц. Гэр бүлийн хүрээнд эв найрамдлын уур амьсгал тогтоно. Элэг, цөс муудах магадлалтай.
ХУМХ (1/20-2/18)
Өсвөр насныхныг хувь заяа нь ивээж байгаа тул тэдний эхэлсэн бүхэн амжилттай бүтнэ. Ээж аав нар өсвөр насны хүүхдүүдийнхээ төлөө хийх гол зүйл нь тэдэнд мэргэжлээ зөв сонгоход нь туслах явдал юм.
ЗАГАС (2/19-3/20)
Шийдвэр гаргах, эсвэл чухал асуудлыг хариуцахдаа сохор хийрхэхлээр хандаж болохгүй. Хэн нэгний шүүмжлэлээс зайлсхий. Залилан мэхлэх ажиллагаанд та оролцоо шаардах бололтой. Санхүүгийн байдал тань дотны хүмүүсээс шалтгаалах болно.
URL: