Н.Удвал, Ю.Атар нар намаасаа хєєгдлєє
Н.Удвал, Ю.Атар, Б.Туяа, УИХ-ын Ц.Шинэбаяр нар МАХН-ын тvр штаб байгуулснаа албан ёсоор зарлаж намаа дотроос нь хагалан бутаргах оролдлого хийх болсоор багагvй хугацааг vдэж
байна. МАХН-ын тvр штабынхан Улс тєрийн намуудын тухай хуулийн 15.6-д заасан “Нам энэ хуульд заасны дагуу єєрчлєн байгуулагдсан болон нэрээ єєрчилсєн тохиолдолд тvvний ємч, хєрєнгє, гишvvнчлэл, тамга тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгvй тус намын гишvvн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр ємчлєх, vргэлжлvvлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг зєрчин намын жирийн гишvvд дэмжигчдийг МАН-ынхаа эсрэг турхирч, намын эв нэгдэл, нэр хvндийг гутаасан бусармаг vйл ажиллагаа явуулсаар байгаа хэмээн журмын нєхєд нь дургvйцсээр байгаа.
Монгол Ардын намын удирдлагууд Н.Удвал, Ю.Атар, Б.Туяа нартай удаа дараа уулзан холбогдох хуулиуд болон Монгол Ардын намын дvрмийн хэм хэмжээг сахихыг анхааруулсаар байхад зєрчсєєр байгаа нь намаас гарсанд тооцох vндэслэл болж байна гэж дvгнэн энэ сарын 23-ны єдєр болсон нийслэлийн Монгол Ардын намын Хяналтын хорооны хуралдаанаар хэлэлцжээ. Тус хуралдаанаар Улс тєрийн намуудын тухай хуулийн 15.6, Монгол Ардын намын дvрмийн заалтыг зєрчсєн учир МАН-ын дvрмийн 6.1 дvгээр заалтыг vндэслэн Н.Удвал, Ю.Атар нарыг Монгол Ардын намын бvртгэлээс хасч намаас гарсанд тооцох шийдвэрийг дээрхи хуралдаанаас гаргасан байна.
Б.ДАВАА
МОНГОЛЫН МЭДЭЭ
URL: