Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаснаа гэрчилсэн залуусийг саатуулжээ
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн тавдугаар сард 10 орчим хоног дагаж, тагнасан гэдгээ нэр бүхий залуус сошиал орчноор дамжуулан мэдэгдсэн билээ. Өмгөөлөгч, хуульч, Ц.Баасандорж өчигдөр хэвлэлийн хурал хийхдээ гэрчийн аюулгүй байдлыг хангах тал дээр хуулийн дагуу анхаарал хандуулах шаардлага байгааг онцолсон юм.
Өнөөдөр үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тусгай хувцастай хүмүүс гэрт нь дайран орохдоо цонхыг нь хагалж дээврээс нэвтэрчээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр саатуулагдаад буй залуусын ар гэрийнхэн АТГ-ын үүдэнд 13:00 цагаас жагсаал хийн, мэдээлэл өгөх юм байна.
ЭХ СУРВАЛЖ: Medee.MN
URL: