Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт оржээ

84ae666c432dbe8a4f7a805e74254a856422d148Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн манай улсад хийсэн үнэлгээний үр дүн эерэг гарсан тул хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараагийн шатны санхүүжилт орж эхэлсэн байна. Эхний ээлжинд Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилтыг Монгол Улсад хийсэн нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүллээ хэмээн Монголбанкнаас мэдэгдсэн юм. ОУВС-тай хийсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр-ийн хүрээнд манай улс 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авч эдийн засгийн нөхцлөө сайжруулахаар болсон билээ. Уг хөтөлбөр 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд улирал бүр ОУВС-аас шинжээчдийн ажлын хэсэг манай улсад ирж үнэлгээ тавих юм.

Олон улсын валютын сангийн ажлын хэсэг долдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, манай улсад Сайн гэсэн үнэлэлт өгсөн.


URL:

Сэтгэгдэл бичих