УВС АЙМАГТ 4.7 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
Увс аймгийн Тариалан суманд газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус сумын Тарвагатай багийн /сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т/ “Оорог” гэдэг газар өчигдөр/08.06/ 13:27 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй” гэжээ.
URL: