Хотын төвийн газруудыг Э.Бат-Үүл “зараад” дуусгажээ
Хотын төв, А бүсийн газрууд ямар үнэтэйг та бид гадарлаж байгаа. Нэг биш нэлээн хэдэн тэрбумын үнэтэй. Тэгвэл хотын төвийн газруудыг “зарсан” жинхэнэ газрын наймаачин нь хотын экс дарга Э.Бат-Үүл байжээ. Түүний газар зарсан баримтыг цувралаар хүргэж байна.
Цуврал№1 Пантамыг зарсан нь
Циркээс Улсын их дэлгүүр орох замыг та бид Пантам гэж нэрлэдэг. Уг хэсгийн албан ёсны нэршил нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж. Тэгвэл энэ хэсгийг хашаалж эхэлсэн бөгөөд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Өнөөдөр та бидний салхилдаг газар ийм нүд хальтрам болжээ.
Энэ талаар албаны эх сурвалж: “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны газар доорх үйлчилгээ бүхий тохижилтыг хийх ажил албан ёсоор эхлээд байна. Тохижилт хийх газрыг 2016 онд олгосон бөгөөд мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж “Автомашингүй гудамж” төсөл болгон хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Улмаар Улаанбаатар хотын авто замын түгжрэл, иргэдийн амгалан тайван зорчих боломж нөхцөлийг хангах үүднээс олон улсын томоохон хотуудад хийгддэг төслийн жишгээр уг ажлыг хийхээр болсон юм. Ажлын зураг төслийг 2017 онд баталсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний барилгын ассоциацитай хамтарч байгаа. Хотын төв хэсэгт орчин үеийн жишигт нийцсэн газар доорх тохижилттой, иргэд, жуулчдын ая тухыг хангасан орчин бий болох юм. Тус гудамжинд 1 усан оргилуур, 2 хөшөө байдаг. Хөшөө дурсгалыг түүхийн дурсгалт зүйл гэдэг утгаар нь хадгалж үлдэнэ. Усан оргилуур, ногоон байгууламжийг төлөвлөлтийн зураглалын дагуу илүү сайжруулж хийнэ” хэмээн тайлбарлаж байна.
Тэгвэл ингэж хийх санаа 2014 оноос эхлэн яригдаж эхэлсэн Улмаар Монголын барилгын үндэсний ассоциаци төслийн хэрэгжүүлэгчээр ажиллаж шаардагдах бүх хөрөнгө оруулалтыг хариуцаж байгаа ажээ. Харин хөшөө дурсгалаас бусдыг нь нураах эрхийг Э.Бат-Үүл 2016 онд өгсөн байна.
Өөрөөр хэлбэл үүрэгт ажлаа өгөхөөсөө өмнөхөн энэ захирамжийг гаргасан байгаа юм. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар уг газрыг “Эко констракшн” худалдан авсан байна. Ингэхдээ хичнээн хэмжээний мөнгө хаясан талаар өөр өөр мэдээлэл байна. Үнэн худлыг нь зарсан үрсэн гэх хүмүүс нь мэдэх биз. Хэрвээ зарсан нь үнэн бол нэлээн хэдэн тэрбум төгрөгийн асуудал яригдах нь тодорхой. Хамгийн гол нь Э.Бат-Үүлийн хийсэн энэ ажлыг иргэд одоогийн хотын даргатай холбон улс төржүүлж байгаа харагдсан.Угтаа бол энэ хэрэг хотын мээр С.Батболдоос өмнө гар хөлийн үсэг зуралцаад шийдсэн асуудал юм билээ.
Яг энэ мэтчилэнгээр Э.Бат-Үүл хотын төвийн А бүсийн газруудыг зарсан баримтууд байдаг. Газар зарснаас улбаалж шүүхийн ачааллыг нэмж, хэрүүл маргаан зарга нь үргэжилж байгаа бөгөөд бид тэдгээрийг дараагийн цувралаар хүргэх болно.
dorgio.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хотын төвийн газар, орон сууцны хорооллын дундах газар болон зам дагуух бүх орон зайг Миеэ Энхболд хотын дарга байхдаа зараад дууссаныг монголчууд бүгд мэднэ дээ!!!!!