О.Баасанхүү: Шийлэгдамба сайд төлбөрөө төлөх гэж яваад алдав, Н.Э дарга баярлаж байгаа биз

olloo_mn_1441843898_olloo_mn_1440052402_baasanhvvСүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн 268.2 буюу бусдаас хээл хахууль авсан зүйл ангиар 5.1 жил хорих ял оноох шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл энэ талаар МАХН-аас УИХ-д сонгогдсон О.Баасанхүү гишүүн өөрийн байр сууриа илэрхийллээ.  Гэхдээ битүү утгатай, товчилсон үг ч унагаад амжжээ. Тэрбээр твиттер хуудастаа “Г.Шийлэгдамба сайд маань 60 тэрбумын золиос болоод 5.1 жилийн ял авлаа. Сайдын төлбөрөө төлөх гэж яваад алдав. Н.Э дарга баярлаж байгаа биз” хэмээн жиргэсэн байна. Г.Шийлэгдамба нь Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалыг хашиж байхдаа албан өрөөндөө хахууль авч байгаад үйл дээрээ баригдан, саатуулагдаж, улмаар шүүхээс ял сонсож буй нь энэ юм.


URL:

Сэтгэгдэл бичих