Тамхинаас болж 2030 он гэхэд жилд найман сая хүн амиа алдана

e-cig-pollДэлхий дээр жилд дунджаар зургаан сая хүн тамхинаас болж нас барж байгаа тухай мэдээллээ. Энэ тухай дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Тамхи болон түүнийг тогтоон барих эдийн засгийн ухаан” нэртэй судалгааны тайланд дурдсан байна. Тэдний тооцоолсноор 2030 он гэхэд энэ тоо хоёр саяаар нэмэгдэж магадгүй гэнэ.

Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 1.1 тэрбум хүн тамхи татдагаас 80 хувь нь орлого багатай юм уу дунд зэргийн орлоготой улс оронд амьдарч байна.

Эх сурвалжийн дагуу, тамхи татахыг хориглох нь ДЭМБ удаан чанартай халдварт бус өвчин тахлаас сэргийлэх чухал арга барилын нэг бөгөөд зүрх судасны өвчин, хорт хавдар, удаан чанартай уушгины замын бөглөрөл, чихрийн шижин өвчин зэргийн улмаас жилд ойролцоогоо 16 сая хүн 70 нас хүрэлгүй нас барж байгааг тогтоожээ.


URL:

Tags:

Нэр: best essay writing service student room Огноо: 21 July 2018

Quand le vin est tirГ©, il faut le boire.

Сэтгэгдэл бичих