​Афганистаны лалын сүм халдлагад өртжээ

e12088d69126f37bee52be9bb1f8b74aАфганистаны баруун хэсгийн Харет мужийн төв Харет хотын нэгэн лалын сүм хэт даврагч зэвсэгт этгээдийн  халдлагад өртөж, 29 хүн эндэж, 64 хүн шархадсан байна. Халдлага тухайн орон нутгийн цагаар 20:30 цагийн үеэр болж халдлага гарсны дараа  цагдаа, эмч нар тэр даруй газар дээр нь очсон байна. Одоогийн байдлаар шархадсан  хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэн эмчилж ямар нэгэн бүлэглэл энэ  халдлагыг үйлдсэн гэдгээ хараахан мэдэгдээгүй ажээ.

URL:

Сэтгэгдэл бичих