Хятадууд Монгол малчдын бэлчээр нутгийг булааж, харгисаар зодов
Хөлөнбуйр аймгийн Эвээнх хошууны Хүйтэн гэдэг газар малчдын зөвшөөрөлгүйгээр хятад иргэдэд бэлчээр нутгийг нь түрээслүүлжээ. Үүнийг малчин ардууд эсэргүүцэж цуглахад түрээсэлсэн хятад иргэдийн талынхан олноороо малчдыг мод чулуу барин хэрцгийгээр зодож, бэртээж гэмтээжээ.
Малчид гэмтсэн хүмүүсийг орон нутгийн засгийн ордны үүдэнд авчирч хэвтүүлэн, эсэргүүцлийн цуглаан хийж, дотогш орохыг оролдлоо. Ордныг олон цагдаагаар хамгаалуулан, малчдын гомдлыг албан тушаалтнууд эс хүлээн авч, дотогш нэвтрүүлэхгүй байлаа.
Цагдаа нарт хандан, малчид “Та нар хэв журам сахиулж, бидний амар амгаланг хангах ёстой. Гэтэл бидний гомдлыг нэвтрүүлэхгүй гээд ордныг бүслээд зогсож байна. Ингэж ард иргэдийг хамгаалдаг юм уу?” гэж бухимдан хашгиралдаж байлаа.
Ордны үүдний чулуун шалан дээр хэвтсэн хүмүүсийн биеийг цагдаа нарт харуулахад шарх сорвиор дүүрэн байв. Гэвч, цагдаа нар, түшмэдүүд ойшоосонгүй. Нэг түшмэд гарч ирж, газрын зураг үзүүлэн, тэр газрыг түрээслүүлэх шийдвэр гарсан байхад та нар төр засгийн ажлыг эсэргүүцэж байна гэж уурсан загнав.
Малчдын тэмцэл үргэлжилсээр.
Нутаг бэлчээрээ хамгаалсан малчдыг хятад ирмэл хүмүүс зодож нүдэж байна
Зодуулсан малчны шарх сорвиор дүүрсэн бие
Малчид орон нутгийн засгийн ордны үүдэнд эсэргүүцлээ илэрхийлэв
Sonin.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
монгол гэсэн өвөр монгол юм байна тэд хятадуудтай нийлэхээрээ яг хятадууд шүү дээ хужаагийн хил дээр хорио цээрийн нэг өвөр монгол залуу хятадуудтай ниилж монголчуудыг шулах шиг болж байгаа юм даа их гүрний дээрэнгүй бодлого байдаг ч гэсэн өөрөө ганцаараа байгаа үедээ монгол ахан дүүс нь мөн юм бол явуулж болноо доо тэр тэгдэггүй юм тэгэхээр тэд бол хятадууд.
өвөрмонголчууд бидэнд хамаагүй Өвөрмонголчууд гэсэн бөөн хужаа нар Монголд мөн ч их гай болж байгаа
Хятадын бодлого Монголчууд минь өрөвдөж тэнэгтэв дээ Улс орноо хэрүүл уруулгүй өөд нь татаж яв
hujaa nar baria suuria olood orj ireed bgam bnlda udahgv hujaagiin daguul hot bolj svirehiim bnda hujaaa guilgajinguud orj irne gd bsan orood irtsimv te