Хойд Солонгосын хөөргөсөн пуужин зорчигч тээврийн онгоцтой мөргөлдөх шахжээ

1a08f0821676ccc18afdd3aef5a9ddeb0d091538Хойд Солонгосын харвасан тив алгасах баллистик пуужин Францын “Air France” компанийн 330 гаруй зорчигч тээвэрлэсэн нисэх онгоцтой мөргөлдөх шахсан талаар Пентагон мэдээлжээ. “Air France” компаний Боинг-777 нисэх онгоц Хойд Солонгосын баллистик пуужинтай 100 км ойртож очсон бөгөөд баллистик пуужинг газардсанаас ердөө 10 минутын дараа нисэх онгоц ижил замаар нисч таарсан байна. Хойд Солонгосын пуужин агаарт байх үед зорчигч тээврийн нисэх онгоц Японы Хоккайдо арлын баруун хэсэгт нисч явжээ. Баллистик пуужин загасчлал болон олон улсын далайн худалдааны зам бүхий Японы эдийн засгийн бүсэд унасан аж. Хойд Солонгосын баллистик пуужин олон улсын нислэгтэй агаарын орон зайг дайрч өнгөрсөн  явдлын дараа Францын нислэгийн албаныхан Хойд Солонгосын эргэн тойронд нисэхийг хориглосон бүсээ нэмэгдүүлэх шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрчээ.

Хойд  Солонгосын хөөргөсөн пуужин зорчигч тээврийн онгоцтой мөргөлдөх шахжээ


URL:

Сэтгэгдэл бичих