Ерөнхий сайд ЦЕГ-т ханджээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр ЦЕГ-т иргэний хувира өргөдөл гаргалаа. Тэрээр өргөдөлдөө
“Өнгөрсөн хоногуудад нийгмийн цахим сүлжээгээр Шадар сайд У.Хүрэлсүхийн биед халдсан хэмээх гүтгэлгийн чанартай видео мэдээллийг нэр бүхий этгээдүүд олон нийтэд хүргэж, тодруулга тайлбарыг өгсөн байдаг юм. Тодруулбал өчигдрөөс эхлэн Шадар сайд У.Хүрэлсүхийг танхайн гэмт хэрэг үйлдсэн мэтээр харагдуулах зорилготой ажиллагааг миний бие бусдад захилага өгч гүйцэтгүүлсэн мэт дуу, дүрс бүхий бичлэгийг тараасан юм.
Уг бичлэг, дуу оруулалт, эвлүүлэг, найруулга нь зохиолын дагуу нарийн зохион байгуулалттай байгаа нь харагдаж байна. Тиймээс уг мэдээлэлд нэр дурдагдсан н.Золбаяр, н.Энхмэнд гэх хүмүүсийн оролцоотойгоор онцлоод буй үйл явдал үнэхээр болсон эсэх, хэрвээ худлаа бол дуу дүрс бүхий мэдээллийг миний нэр хүндийг гутаан доромжлох сэдлийн дор хийж, нийтэд цацсан эсэхийг тогтоолгохыг хүсч байна.
н.Золбаяр, н.Энхмэнд нар өмнө нь тагнуулд ажиллаж байсан, гүйцэтгэх ажиллагааны туршлага мэдлэгтэй хүмүүс байгааг шалгалтын явцад онцгойлон анхаарна уу. Дүрс бичлэгийг хэний захиалгаар, хэн, хэзээ, хаана хийсэн, ямар учраас миний биеийг хамаатуулсныг тогтоож өгөхийг хүсэж байна.
Дээрх үйлдлийг бүхэлд нь дүгнэвэл Эрүүгийн тухай хуулийн 20.3 дахь хэсэгт заасан, “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” гэмт хэргийн шинжтэй байгааг анхаарна уу.” гэжээ.
Уг бичлэгт гэрч Ч.Батболд гэх залуу “Намайг Шадар сайд У.Хүрэлсүхийг ямар нэг байдлаар өдөж байгаад нэг цохиулаад тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргачих. Ингэсэн нөхцөлд эхний удаад 50 сая төгрөг өгнө гэж хэлсэн” хэмээн ярьжээ.
Өчигдөр зарим хэвлэлд “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийн араас сүүл тавьжээ” гэсэн гарчигтай мэдээ нийтэлсэн байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
60 тэрбумыг эвлүүлэг гэж байсан. Одоо бас энийг эвлүүлэг гэхээр монголд чинь эвлүүлэггүй ганц ч болтугай юм байна уу. Энэ мэдэгдэл чинь бас фотошоп юм биш биз.
Bas ymar jvjig ee tawix gee wee. Jvjiglej xanaxgvi yumaa neree. Odoo uurtuu l gomddoo
Uuruu zoxion baiguulalttai xvnii erx ashigt aldax gej baisa baij bas ingje boloxgvi ee. Xeniix ni vnen gedeg ni garaad irex bailgvidee. Ta buruu l yum xiij bain daa.
Shalgaad xereg bnuu. Uuriinxuu xiisen xergiig uuruu shalguulna gej yu bsin bee. xaxa
Ugaasaa l iim zuil hiij bj l garj irne gej bodson biz. Albaar barigdaad ingej hel gj helsn bhldaa Erdenebat
Hudlaa yridaggui geed hutsaad bsan haana bnaa. hujaa sanaatai gulug
Нэг нэгнийхээ мууг үзэх гэж, алдаа бүрийг нь алдалгүй ажиглаад байгаа шалтгаан нь У.Хүрэлсүх МАН-ын дарга болвол энэ Эрдэнэбат, Номтойбаяр, Сандуй, Оюунхорол, Энхболд гээд бүх луйварчдыг зайлуулах юм гэсэн. Тэгээд үхтэлээ айж байгаа нь энэ…
За мэдэхгүй дээ ичмээр юм 60 тэрбумийн бичлэг одоо Хүрэлсүхийг дагуулахад мөнгө өгсөн бичлэг асуудал их болохоор бичлэг их байгаа юм даа
хха оффшороо шийдэж чадаагүй байж захиалгаар янз янзын юм хийлгээд Эрдэнэбат аа үнэнээ хүлээсэн дээр дээ
Ж.Эрдэнэбатыг Миеэ Энхболд тавьсан. Нэг нутгийн цусан төрлийн хамаатан. Сэлэнгэчүүд Эрдэнэбатыг хужаагийн эрлийз гэдгийг нь цөм мэднэ. Цагаан сахалт хятал өвөө аавыг нь нутгийнхан андахгүй. Хумсаа нуусан хужаа санаа гэж энэ.
хужаа нар улс төрд хэтэрхий мандан бадраад оодроод байх юм одоо газардах цаг болсоон бууцгаа гөлөгнүүдээ