Манай хойд хөршийн нийслэл Москва хот удахгүй болох шинэ жилийнхээ гоёлыг өмсч байна
Энэ жил Москва хотын эрх баригчид хотынхоо гол сүлд модыг Европын улс орнуудтай адил эрт засч, шинэ жилийн уур амьсгал оруулахаар шийджээ. Воробьёвын уулнаа Олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд болон хотын гудамж талбайд энд тэндгүй сүлд мод чимэглэж байна. Москва хотыг зул сар, шинэ жилийн баярт зориулан чимэглэх ажил энэ сарын 25 гэхэд дуусах юм. Хотын төвд л гэхэд нийтдээ 72 ширхэг тус бүс 9 метрийн өндөр гацуур босгон чимэглэх юм.
URL: