Тэжээмэл амьтдаа хөнөөдөг “мода” дэлгэрчээ

Тэжээмэл амьтдын даатгалаа авахын тулд эзэд нь тэднийг төөрүүлж хаях, эсвэл алдаг “мода” дэлгэрээд байгаа ажээ.
Эхлээд энгийн л нэг бэртэл гэмтлийн даатгал нэхэмжилдэг байсан бол одоо тэжээмэл амьтны амь даатгал хийлгэж их хэмжээний мөнгө нэхэмжилдэг болсон гэнэ.
Английн даатгалын холбооны нийгэмлэгээс мэдэгдэж буйгаар тэжээмэл амьтдын амь даатгалын нэхэмжлэл 2009 оныхоос бараг дөрөв дахин нэмэгдээд байна хэмээн мэдэгджээ. Нийт 420.000 паундыг 2009 онд даатгалын компаниуд төлөөд байсан бол өнгөрсөн жил 1.929.900 паундыг худал нэхэмжлэлд зарцуулаад байгаа аж.
Энэ жил Англид 2.3 сая нохой болон муур даатгуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих