Хөтлөгч Р.Нямбаяр ”Шилэн” Цогоогийн талаар юу хэлэв
Та бидний дунд “Шилэн” Цогоо хэмээн алдаршсан Б.Цогтгэрэлийн тухай хөтлөгч Р.Нямбаяр дурсан бичжээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа ”Би 18 настай их сургуулийн оюутан байхдаа монголын анхны фм радиод ажилд орж хүнд загнуулж, цаг барьж, анхны цалингаа авч хөдөлмөрлөхийн үнэ цэнийг мэдэрсэн билээ.Та нарын сайн мэдэх “дарваан хар” “шилэн Цогоо” гэж нэрлэгддэг залуутай хамт эфирт гардаг байлаа.Нэг муу фм-ын хөтлөгч биздээ гэж ирээд л энэ залууг доош нь хийх..Энэ үг бас намайг хамт ажиллаж байсан бүх хүмүүсийг хэлээд байгаа мэт..Тиймээ би фм-ын хөтлөгч.Хот тэр чигээрээ биднийг сонсдог байлаа.Бид бүгдээрээ оюутан.Хичээл, ажил, хажуугаар нь бүгд хөөрхөн жижигхээн бизнес хийнэ.Сургалтын төлбөрөө өөрөө төлнө.2000 онд lumino хамтлаг бөхийн өргөөнд тоглолтоо хийхэд 5 сая төгрөг зээлж байсан гэж бодохоор тухайн үедээ би гайгүй л “бацаан” байсан.Нэг муу фм-ын хөтлөгч…Ингэж хэлээд байгаа хүмүүс 18 настай байхдаа өөрсдөө бүгд том дарга хийдэг байсан байх л даа.Шилэн Цогоотой уулзаагүй 8,9 жил бараг болжээ.Хамт ажиллаж байсан бүх хүмүүсдээ эрүүл энх сайн сайхныг хүсье!” хэмээн нийтэлжээ.
Эх сурвалж http://www.info.mn
URL: