Монголбанк 145 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан нь тодорхой болжээ
“Монгол Улсын Эрдэнэсийн гүйлгээний сангийн 2011 оны орлого, зарлагын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд Монголбанкны алдагдлын талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм.
2010 оны хоёрдугаар улирлын тайланд Монголбанк 145 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан нь тодорхой болжээ. Мөн төгрөгийн ханшаас 183 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Үүнд УИХ-ын гишүүд алдагдалтай ажилласан Төвбанк хариуцлага хүлээх ёстой гэсэн байр сууринаас хандаж байв. Харин Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “Энэ оны сүүлч гэхэд Төвбанк алдагдлаа нөхөж чадна” гэсэн юм.
Хэлэлцүүлгийн дараа УИХ-ын гишүүд оны эцэст Төвбанкны тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
URL: