Пакистаны Ерөнхий сайдаар Шахид Хакан Аббасиг сонголоо

7178538eac43596dc4e7340c8b08143d96f608a2Пакистаны хууль тогтоогчид Ерөнхий сайдаараа Шахид Хакан Аббасиг сонголоо. Өчигдөр болсон парламентын хурлын үеэр санал хурааж тус улсын нефтийн сайд байсан Шахид Хакан Аббасиг олонхийн дэмжлэгтэйгээр ийнхүү Ерөнхий сайд болгож байгаа юм. Нийт 343 гишүүний 221 нь Аббасиг Ерөнхий сайд болохыг дэмжсэн байна. Оффшор бүсэд цөөнгүй компанитай болох нь Панамын баримтуудаар илэрсэн хуучин Ерөнхий сайд Наваз Шарифыг Пакистаны дээд шүүхээс өнгөрсөн долоо хоногт огцруулсан билээ.

Түүнийг 1999 оны пакистаны улс төрийн хямралын үеэр улс төрийн хэргээр 2 жил ял эдэлж байхад Наваз Шариф төрийн эргэлт хийж Первез Мушаррафыг огцруулж байсан түүхтэй. 

Шинэ Ерөнхий сайдын хувьд АНУ-д боловсрол эзэмшсэн бөгөөд энэ жил 58 настай. Түүнийг 1999 оны пакистаны улс төрийн хямралын үеэр улс төрийн хэргээр 2 жил ял эдэлж байхад Наваз Шариф төрийн эргэлт хийж Первез Мушаррафыг огцруулж байсан түүхтэй. Хожим Аббасийн улс төрийн хэргийг цагаатгажээ. Аббаси бол Пакистаны Мусламан шашинтны холбоо буюу эрх баригч намын гишүүн төдийгүй парламентад 6 удаа нэр дэвшиж байснаас 5-д нь ялалт байгуулсан туршлагатай улс төрч юм.  Аббасигийн эцэг нь Пакистаны парламентийн гишүүн байсан нь түүнийг улс төрд хүчтэй, нөлөөтэй байгаагийн цаад шалтгаан гэж үзэх судлаачид ч бий. Улс төрчийн замнал эхлүүлэхээсээ өмнө Аббаси АНУ-ын Калифорнийн Их сургууль, Вашингтон дахь Жорж Вашингтоны Их сургуулийг тус тус дүүргэсэн. Аббасигийн дотны хүмүүс түүнийг оюуны асар өндөр чадвартай төдийгүй хошин шогийн мэдрэмж сайтаи хэмээн магтдаг байна. Пакистаны парламентийн хамгийн баян гишүүдийн нэг хэмээгддэг Аббаси тус улсын агаарын тээврийн Airblue компанид хувьцаа эзэмшихийн зэрэгцээ төрөлх хот Мюрийдээ хувийн ресторан ажиллуулдаг ажээ.

Пакистаны Ерөнхий сайдаар Шахид Хакан Аббасиг сонголооЕрөнхий сайдаар сонгогдсоныхоо дараа Аббаси “Надад Пакистан улсын Ерөнхий сайдаар ажиллах 45 сар эсвэл 45 хоног үлдсэн байх нь хамаагүй. Би Ерөнхий сайдын суудлыг бүлээн байлгах гэж сонгогдоогүй. Тиймээс 45 сар ч бай, 45 хоног ч бай хамаагүй би ажлаа хийсэн шиг хийнэ” хэмээн мэдэгдсэн байна. Мөн хуучин ерөнхий сайдын эсрэг үүссэн авлигын хэргийг үгүйсгэж, түүнийг удахгүй парламентад буцаж ирнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих