-40 хэмийн хүйтэнд харуулд гарсан “Тэрбумтан” ховор

Н.Номтойбаярыг ч хэлэх хэлэхгүйгээр хэлж, бичих юмдаа.

Буу шийдэм тулгасан л гэнэ. Худлаа. Сумогийн их аварга тэр хоёр үй зайгүй сайхан найзууд. Юу боллоо гэж бие биедээ тэгтлээ туньхавдээ. Юун ч бэлэн зэлэн буу байж байдаг юм. Бэлэн мөнгөний автомат л гэнэ. Монголчууд л ийм муухай зантай. Үхлээ хатлаа, өвдлөө зовлоо, өнчирлөө гансарлаа, өмч хөрөнггүй зүдэрлээ, орох оронгүй байна, оочих аягагүй үхэх нь гэж уйлж дуулж, урсаж нурж байж хэдэн цаасны бараа хархаараа “өөх өгсөн хүнийг өдөр шөнөгүй муулах” хүн нь ганц бидний Монголчууд.

Хүн эх орноо, эцэг эхээ голж шилж төрдөггүй. Энэ хорвоо гэдэг чинь “Учирлын хорвоо”.

Н.Номтойбаярын Мөлхөж яваад мөргөлдөж танилцан тамхиа хувааж, талхаа таллаж явсан багын найз нар нь “Миний муу найз шиг -40 хэмийн хүйтэнд эх орноо манаад, хэний ч танихгүй дарга нарт тас хийтэл ёслоод зогсох тэрбумтан ховор шүү” хэмээн ам уралдан ярьдаг гэнэ.

Хүнийг мөнгө биш сэтгэл чимдэг гэдгийн тод жишээ дэслэгч Н.Номтойбаяр билээ.

Ч.Ганзориг


URL:

Сэтгэгдэл бичих