Хоёр настнуудийг цахимаар, 3-5 настнуудыг уламжлалт аргаар бүртгэнэ
Ирэх хичээлийн жилд улсын цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тодруулбал, өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн хоёр настнуудыг
Өмнө нь цэцэрлэгт явж байсан 3-5 настнуудыг уламжлалт аргаар наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд цэцэрлэг дээр нь бүртгэнэ.
цахимаар бүртгэж эхэлсэн бөгөөд энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Энэ жил нийслэлийн хэмжээнд 39220 хоёр настай бүртгүүлнэ гэсэн тооцоолол байгаа бөгөөд одоогоор 40 орчим хувь нь буюу 15 мянга орчим хүүхэд цахимаар бүртгүүлсэн байгаа аж. Харин 3-5 настнуудыг уламжлалт аргаар наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд цэцэрлэг дээр нь бүртгэх юм байна.
Хоёр настнуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгоно цэцэрлэгт элсүүлнэ
Энэ жил хоёр настай буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэх бөгөөд нийт бүртгүүлсэн хүүхдүүдээс 12 мянга гаруй хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгоно цэцэрлэгт элсүүлэх юм байна.
Хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй хүүхдүүдийг наймдугаар сарын 10-ны өдөр бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэнэ.
Тэгэхээр танил тал, хандив мөнгө, эрт орой бүртгүүлсэн гэх мэт зүйлээс хамааралгүйгээр шударгаар хүүхдүүдийг сонгох боломжтой аж. Тиймээс та хүүхдээ өмнө хойно бүртгүүллээ гээд элсэлтэд нөлөөлөхгүй тул сонгон шалгаруулалт явагдах өдрөөс өмнө амжиж бүртгүүлэхэд л болох юм байна. Мөн хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг, эхчүүдэд наймдугаар сарын 10-ны өдөр бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэх юм байна.
Эцэг, эхчүүдэд цахим элсэлтийн сонголтын хариуг мессежээр мэдэгдэнэ
Хоёр настнуудын бүртгэл энэ жил tsetserleg.ulaanbaatar.mn цахим сайтаар явагдаж байна. Эцэг, эхчүүд тус сайтаар орж, хүүхдийн регистрийнхээ дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх юм байна. Харин “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа наймдугаар сарын 25-ны өдөр 10.00 цагт бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар зохион байгуулагдана. Утасныхаа дугаарыг үнэн зөв оруулсан эцэг, эхчүүдэд цахим элсэлтийн сонголтын хариу мессежээр очих аж.
Т.Гэрэл
URL: