Оросын хакеруудын бүлэг дэлхий даяар 250 компаниудыг довтолжээ

хак(5)Positive Technologies компанийн мэдээгээр нэг жилийн өмнөөс Cobalt-ын хакерууд Тайвань, Тайланд улсуудын АТМ-уудыг довтолж улмаар үйл ажиллагааныхаа цар хүрээг маш их өргөжүүлсэн байна.

Одоо дэлхийн 12 орны 250 компаниудын 3000 ажилчид халдагчдын золиос болсон гэв. Энэ нь 2017 оны эхний хагас жилд ТУХН, Зүүн Европ, Зүүн-Өмнөд Ази, Хойд Америк, Өмнөд Америк, Баруун Европ дахь банк, хөрөнгийн бирж, даатгалын компани, хөрөнгө оруулалтын сангууд болон бусад байгууллагуудыг хакерууд довтолсон байна гэж тэмдэглэжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, хакеруудын арга хөгжсөөр байна. Бүх төрлийн халдлагуудын дөрөвний нэг нь эрүүл мэндийн салбарын төрийн байгууллага бол аж үйлдвэрийн компани, холбооны операторуудын хувьд буурсан байна.

Энэ нь дараа дараагийн үсрэнгүй гол цохилтоо хийхэд бэлтгэж байна гэжээ. Халдлага хэд хэдэн үе шатаас бүрдэж байгаа аж. Том компаниудын нэр дээр хуурамч домэйн бүртгүүлдэг ба эхний жишээ нь, Visa болон MasterCard-д харьяалагдаж байгаа аж.

Дараа нь, банкны хаягаар, вирус агуулсан мэйл, файл бүхий ихэвчлэн Microsoft Word-ыг ашигласан баримт бичгийг илгээдэг байна. Хамгийн сүүлд хэрэглэгч программ бүхий тэдгээр файлуудыг нээхэд вирусыг хамгаалалтын систем устгаж чаддаггүй байна. Эдгээр нь тrojan зэрэг вирусууд ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих