АНУ-ын дипломат ажилтнуудын тоог 755-аар цөөлнө

0578b768c9934813f249f89455d8cb197bab4628Орос дахь АНУ-ын дипломат ажилтнуудын тоог 755-аар цөөрүүлнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Ерөнхийлөгч В.Путин энэ тухайгаа “АНУ-ын дипломат ажилтнуудын тоог 755-аар цөөрүүлснээр тэдний тоо АНУ-д ажиллаж буй Оросын дипломат ажилтнуудын тоотой тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, хоёр улсын дипломат ажилтнуудын тоо адил 455 болно” хэмээн тайлбарлалаа.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр АНУ-ын Конгресс Иран, Умард Солонгос болон Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг баталсан юм. Хэрвээ уг хуулийн төсөлд Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зурвал Оросын олон салбарт, ялангуяа эрчим хүчний салбарт хүнд цохилт болж магадгүй юм.  АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгууль болон Украины дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэлээр Вашингтоны эрх баригчид Оросын эсрэг авч буй хориг ийнхүү улам өргөжих төлөвтэй байна.


URL:

Сэтгэгдэл бичих