Нэймар явах нь тодорхой болов
“ПСЖ”-ийн ерөнхийлөгч Насер Аль-Хелайфи “Барселона” багийн довтлогч Нэймарыг худалдаж авах гэрээ хэлэлцээрийн талаар өгүүлжээ.
“Нэймарыг худалдаж авах гэрээ урагшилж байна. Би өөртөө итгэлтэй байна” гэж Аль-Хелайфи мэдэгдсэн байна.
Бразилийн хөлбөмбөгч хамтран зүтгэгч нартаа багаасаа явах гэж буй тухайгаа ч хэлсэн гэнэ.
“Барселона”-гийн довтлогч Нэймарын хувьд Qatar Sport Investment-тэй гэрээнд гарын үсэг зурах ажээ. Энэхүү сан нь Катарын хааны мэдэлд байдаг бөгөөд “ПСЖ” харьяалагддаг хөрөнгө оруулалтын группыг эзэмшдэг юм.
Өдгөө 25 настай бразил залуу 2022 онд Катарт болох Хөлбөмбөгийн ДАШТ-ий элч болох бөгөөд үүнийхээ төлөө 300 сая еврогийн шагнал хүртэх ажээ. Эх сурвалж www.wikimon.mn
URL: