АТГ Н.АЛТАНХУЯГИЙГ ЗӨВЛӨХ БОЛГОХГҮЙ

olloo_mn_1501223000_altanhuygЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр томилогдоно хэмээн долоо хоногийн эхний өдрөөс л эхлэн яригдаж байсан ч эл томилгоо өнөөдрийг хүртэл албажсангүй. Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаа гаргаад АТГ-руу бичиг явуулсан ч хариу ирүүлээгүй өдий хүрсэн байна.

Эх сурвалжуудын хэлж буйгаар ямар нэгэн Н.Алтанхуягийг томилгоог гацаа гэсэн сурагтай. Үнэндээ бол Н.Алтанхуяг Х.Баттулга нарыг хэрэгтэн болгохоор улайрч байсан МАНАН Ц.Элбэгдорж, М.Энхболд нарийн төлөвлөгөө бүтэлгүйтэж Х.Баттулга Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч болсон. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч болсноос хойш анхны зөвлөхөөрөө МАНАН бүлэглэлийг хамгийн эхээр эсэргүүцдэг Н.Алтанхуягийг ахлах зөвлөхөөрөө томилсон нь тэдэнд бүр ч хүнд туссан бололтой. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр хүч нь суларч буй МАНАН бүлэглэл өөрсдийн сүүлчийн цайз болсон АТГ-аа ч болсон ашиглаад Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн зөвлөх болох боломжгүй гэсэн хариу өгөхөөр ажиллаж буй мэдээлэл байна.

Эх сурвалж: Dorgio.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 28 July 2017

Boli boli

Сэтгэгдэл бичих