МОНГОЛЫН АЛДАРТ БАРИТОН ЭХ ОРОНДОО ИРНЭ
Монголын Улсын Гавьяат жүжигчин, “Соёлын элч” дуучин Э.Амартүвшин тун удахгүй эх орондоо ирэх гэж байна.
Тэрбээр 2017 оны долдугаар сард Италийн хамгийн эртний алдартай тайз болох Арена Ди Веронад Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд дуулсан билээ.
Монголын алдарт баритон Э.Амартүвшин Арена Ди Веронагийн тайзнаа нийт таван удаа тоглож, “Риголетто” дуурийн эхний хоёр тоглолтонд дуулсан байна. Риголеттогийн дүрд Э.Амартүвшин долдугаар сарын 1, 7-ны өдрүүдэд, Испани гаралтай алдарт баритон Карлос Алварез энэ сарын 14, 19-ний өдрүүдэд дуулсан бол дэлхийн алдарт баритон Лео Нуччи энэ сарын 27-нд дуулжээ.
Энэхүү бүтээлийг Италийн шилдэг найруулагчдын нэг Иво Гуэрра /Ivo Guerra/ найруулан тавьж байгаа бөгөөд Италийн Лусса хотын Жиллио театрын уран сайхны удирдагч, удирдаач БНСУ-ын Тэгү хотын симфони оркестрын ерөнхий удирдаач Жулиан Ковачев /Julian Kovatchev/ удирджээ.
Дэлхийн алдарт баритон Лео Нуччи нь өдгөө 76 настай бөгөөд Э.Амартүвшинтэй хамтран 11 дүгээр сард Италийн Женев хотын дуурийн театрт, 12 дугаар сард Парма хотын дуурийн театрт тус тус “Риголетто” дуурийг дуулах юм байна.
URL: