А.Брейвикийн шүүх хурлын тов гарлаа
Норвегийн алуурчин Андерс Брейвикийг шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 16-нд болох тов гарчээ. Үүнээс өмнө түүнийг гэмт хэрэг хүлээх чадвартай эсэхийг тогтоох юм. А.Брейвикийг уржигдар байцаах үеэр тэрээр үйлдсэн хэргээ хүлээсэн ч терроризмд буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөөгүй юм. Брейвик өөрийгөө “Норвегийн эсэргүүцлийн хүчний командлагч” гэж нэрлээд алуулсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзах зөвшөөрөл хүссэн ч прокуророос татгалзсан хариу авчээ. Алуурчин шүүхийг үл хүлээн зөвшөөрч, өөрийг нь даруй суллахыг шаардаж байгаа аж. Эдүгээ тэрээр Осло хотын “Ила” шоронд бүрэн тусгаарлагдсан нөхцөлд хоригдож байна. Түүнийг захидал, эргэлт авах, сэтгүүлчидтэй харилцахыг хоригложээ. Андерс Брейвик өнгөрсөн долдугаар сарын 22-нд Осло хотод Ерөнхий сайдын байрны гадаа бөмбөг дэлбэлж, дараа нь цагдаагийн хувцастай Утойя арал дээрх эрх баригч намын залуусын байгууллагын цуглаан дээр очиж гал нээн 77 хүний аминд хүрсэн юм.
URL: